Tuesday, September 20, 2016

Олон улс-корпорацын харилцаа!?

Өнөөдөр Олон улсын харилцаа гэх салбарын нэрийг Олон улс, корпорацын харилцаа хэмээн солих шаардлагатай болж ээ. Улс орнуудын хил хязгаар дотор байдаг юм шиг мөртлөө засаг захиргаа, эдийн засаг, соёл уламжлалаас нь гадуур орших бүтцүүд үүсч, байгаль дэлхий, хүн амыг нь мөлжин сорж байна. Дэлхийд хамгийн өндөр орлоготой 100 эдийн засгийг жагсаахад 31 нь улс үлдсэн 69 нь корпорацууд байна. Энэ харьцаа дөнгөж жилийн өмнө 63:37 байсан нь хөрөнгө мөнгөний эргэлт ямар хурдан нэг тал уруу урсаж буйг харуулна. Манай зарим нэг их мэдэгчид офшор бүс гэдэг чинь байдаг л эд ухааны юм ярьж буй нь үнэн хөөрхийлөлтэй. Офшор бүсүүдрүү татвараас зугтсан бүхий л хөрөнгө мөнгө урсдаг нь нууц биш. Зарим судалгаагаар бол эдгээр газруудад 20-23 триллион доллар нуугдаж буй аж. Зөвхөн хөгжиж буй улс орнуудаас жилд 200 орчим тэрбум долларын татваргүй мөнгө офшор бүсүүд рүү цутгадаг гээд бодохоор энэ нь яавч эрүүл тогтолцооны шинж биш билээ. Иймэрхүү ямар ч харьялалгүй бас хариуцлагагүй улс орон дамнасан бүтцүүд өдөр ирэх тутам хүчирхэгжиж буй нь үндэстэн-улсуудын байгаль орчин, хүн ардаа харж хамгаалах бүхий л боломж бололцоог агшааж буй юм...

No comments:

Post a Comment