Friday, September 9, 2016

ОРК БОЛОХ ХҮНИЙ ЭРХ БУЮУ ТӨВ АЗИЙН ХАМГИЙН ардЧИЛСАН УЛСЫН ТАЛААР


Ардчиллыг манайд улстөрийн эрхийн хязгаарлагдмал хүрээнд ойлгодог. Харин нийгмийн баримжаатай улс орнуудад ард олны нийгэм, эдийн засгийн эрхүүдийг илүү чухалчилдаг. Тэр утгаараа ардчиллыг шударга ёс, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн тогтолцоо гэж үздэг. Манайд бол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх тэгш боломж нь илүү бүрэлдээд байх шиг. Хүний ямарваа нэг хараа хяналтаас чөлөөтэй амьдрах эрх (Ж.С.: А. Берлин сөрөг эрх чөлөө хэмээн тодорхойлсон байдаг) түүний эрүүл байх, боловсрол эзэмших, хүн шиг амьдрах эрхтэй ямагт зөрчилдөж байдаг бөгөөд эдгээрийн эрүүл тэнцвэрийг барьсан нийгэм илүү тогтвортой орших боломжтой болдог. Нийгмийн хамгааллын чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд төр татвар нэмэх шаардлагатай тулгардаг аж. Гэвч, энэ нь хувь хүний чөлөөтэй амьдрах эрхэд тодорхой хэмжээгээр халддаг. Жишээ нь манайд насанд хүрсэн болгон сонгуульд санал өгөх улстөрийн эрхтэй боловч, зөв сонголт хийх бүхий л боломжийг бүрдүүлдэг нийгэм, эдийн засгийн эрх нь байдаггүй. Дээр дурдсан тэнцвэр алдагдасны шинж нь энэ.

Сүүлийн үед ОРК гэж нэр цол үүсээд буй. Би ч анхандаа тоодоггүй байлаа. Гэвч ойрд энэ үгийг мэр сэр хэрэглээд байх болов. Тодорхойлоход ч их хэцүү юм.

Ямар нэг үйл явдал болохын тулд зайлшгүй болон хангалттай нөхцөлүүд ямар нэгэн комбинацаар бүрдсэн байх ёстой гэж 1-р курст үздэг.

Хэрэв А -гийн зайлшгүй нөхцөл нь Е бол, Е ЗААВАЛ үнэн байж А үнэн болно
За тэгэхээр ОРК байх зайлшгүй нөхцөлүүдийг авч үзье.

1) ХҮН байх хэрэгтэй тийм үү? ОРК байхын зайлшгүй нөхцөл ХҮН байх ёстой юм байна!
Өөр зайлшгүй нөхцөл толгойд орж ирдэггүй. Монгол хүн байх зайлшгүй нөхцөл нь юм болов уу? Бүдүүлэг гадаадыг бид ОРКоорн дуудах болов уу? Эсвэл ОРК гэдэг нь зөвхөн монгол үзэгдэл байж ч магад. Хүмүүс ер нь ойр дотныхоо хүмүүст их хатуу, заримдаа бүдүүлэг дээрэнгүй ханддаг тал ажиглагддаг. Тэгэхээр энэ ер нь манай Монгол гэдэг айлын дотоод асуудал байж магадгүй юм. Жижек гэх философич, Лакан гэх сэтгэлзүйч 2 манайд ирвэл энэ талаар овоо юм ярих байх.
За тэгэхээр ОРК байх ганц ЗАЙЛШГҮЙ нөхцөл нь ХҮН байх юм бол ОРК болохгүй байх боломж нь мөн ХҮН бүхэнд буй гэсэн гаргалгаатай аж. Нэг бодлын амархан ч юм шиг...

Одоо харин ХАНГАЛТТАЙ нөхцөлүүдийн талаар ярья.
Хэрэв А -гийн ХАНГАЛТТАЙ нөхцөл нь Е бол, Е үнэн байх нь л А-г үнэн болгоно.
ОРК байх ХАНГАЛТТАЙ нөхцөлүүдийг авч үзье.

1) Бүдүүлэг/Харанхуй байх нь мэдээж ХАНГАЛТТАЙ нөхцөл. Эсвэл ЗАЙЛШГҮЙ юм болов уу? Их хэцүү асуудал байна. Түр орхиё.
2) Хүүхдийн паркын газрыг булааж зочид буудал босгох нь мөн ХАНГАЛТТАЙ нөхцөл
3) АТМ-ээс мөнгө авч байх үед араас амьсгалаараа дулаацуулж өгөх нь маш буянтай үйл ч гэсэн мөн л ОРК болох ХАНГАЛТТАЙ нөхцөлийг бүрдүүлэх нь
Харин Сангийн дэд сайд талхны үнэ мэдэхгүй байх нь хангалттай нөхцөл мөн болов уу?!

За ер нь бол тоочиж бармааргүй олон хангалттай нөхцөл байна. Гол нь ОРК болох хүний эрх өнөөдөр Монголын иргэн бүрт байна. Эсрэгээрээ, ОРК болохгүй ХҮМҮҮЖИХ, АМЬДРАХ бололцоо БАРАГ АЛГА байна уу даа!

No comments:

Post a Comment