Sunday, April 5, 2015

Бидэнд "хөгжил" хэрэгтэй юу?




Сүүлийн үед бид тогтвортой хөгжил гэж их ярих болов. Гэвч энэ ухагдахуун нь сүүний уут дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гэх шошго наахаар хязгаарлагдахгүй харин ЮУН ТҮРҮҮНД ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ АЖИЛЛАЖ, АМЬДРАХ БОЛОМЖ ОЛГОХ ГЭСЭН УТГАТАЙ БӨГӨӨД ОДОО БАЙГАА БҮХИЙ Л НӨӨЦ БАЯЛГАА ҮЕИЙН ҮЕД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ГЭСЭН АГУУЛГАТАЙ. Ямарваа нэг онол, бодлого, технологи энэхүү үндсэн зарчим дээр суурилах ёстой гэсэн үг.
Гэтэл бодит нөхцөл яг эсрэгээрээ байна. Байгаль орчинд эд бараа мэт ханддаг хандлага өдийг хүртэл үргэлжилсээр... Их Британийн Байгалын баялгийн хорооны дарга Диетэр Хэлм хүртэл: “Байгаль орчин нь эдийн засгийн нэг хэсэг учир, э/з-ийн бодлогод зөв зохистой тусгагдах ёстой. Ингэснээр бид тогтвортой өсөх боломжтой болох юм.” - гэсэн нь бид тогтолцооны хэмжээнд буруу ойлголттой байгааг нотлох шиг.
Суурь зарчим ийм учир бидний боловсруулж буй шийдлүүд байгаль орчны НӨХӨН ТӨЛБӨР ОНООХ, ТАТВАР НООГДУУЛАХ зэрэг Э/З сурах бичгийн хүрээнд хязгаарлагддаг. Тийм ч учир хүн төрөлхтний өмнө Байгаль орчин уу, эдийн засаг уу гэх зайлшгүй сонголт ирээд буй аж. Өөрөөр хэлбэл, аль нь хэсэг нь харин аль нь бүхэл нь вэ гэсэн асуудал.
Эрүүл ухаанаар бодоод үзвэл, эдийн засаг нь өөрөө хүрээлэн буй орчны бүрэлдэхүүнд орох хэрэгтэй юм. ХҮНИЙ ХОДООД ГЭДЭС ХЭДИЙ ИХ ТОМРОВЧ БИЕ ӨВЧЛҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ХҮРЧ БОЛОХГҮЙТЭЙ АДИЛ, Э/З ӨСӨЛТ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ НӨӨЦ, ХЭМЖЭЭ ХЯЗГААРААС ХЭТЭРЧ БОЛОХГҮЙ. Хэрэв асуудлыг ийм өнцгөөс харж эхэлбэл шийдлүүд хүртэл тэс өөр болж эхэлнэ. Ёс суртахууны суурь зарчмууд. мөнгөний тогтолцоо, банк санхүүгийн үүрэг роль зэрэг өнөөдөр маргаангүй юм шиг санагддаг үндсэн асуудлуудыг сууриар нь өөрчлөх шаардлага үүснэ. Үүнийг шийдэх технологи, мэдлэг, шинжлэх ухааны нөөц бололцоо хүн төрөлхтөнд бий. Харин сэтгэлгээний цар хүрээ, улс төрийн зориг л дутагдаж байна
“Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” гэгддэг Уругвайн ерөнхийлөгч Хосе Мухика НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурал дээрх илтгэлдээ энэхүү суурь асуудлыг маш хялбар бөгөөд ойлгомжтой тодорхойлсон байдаг: "XҮН ТӨРӨЛХТӨН ХЭРЭГЛЭЭНИЙ НИЙГЭМДЭЭ ЗАХИРАГДАЖ БАЙНА. БИД ХӨГЖИХИЙН ТУЛД ЭНЭ ХОРВООД ТӨРСӨН ЮМ БИШ. АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ГЭЖ ЭНЭ ДЭЛХИЙД ИРСЭН. АМЬДРАЛ БОГИНОХОН, НЭГ Л МЭДЭХЭД НҮДНИЙ ӨМНӨ УРСААД ӨНГӨРНӨ. АМЬ НАСНААС ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ОРШИХУЙ ГЭЖ ҮГҮЙ.