Thursday, November 29, 2018

Улс төрийн тэмцэл гэнэ ээ?

Сүүлийн үед болж буй үйл явдлууд зүгээр нэг улс төрийн зөрчил шиг харагдах боловч манай нийгмийн системийн хямралын тусгал төдий л юм. Нийгмийн институц бүрд нэвчиж, олон толгойтой атгаалжин хар мангас атугай бүтэцтэй болсон фракцуудын зөрчил улс төрийн тавцан дээрх зодооноор үргэлжилж буй явдал. Зэрлэг капитализм, жолоогүй модернизац, харанхуй феодализмын огтлолцол дахь энэ нийгмийн идээ бээр нь улам угжирч, өвчин нь тархи толгой уруу орж байгаа нь энэ. Судлаачид яагаад өнөөгийн Монголын нийгмийг зэрэмдэг нийгэм гэдэг вэ? Өмнөх нь зүгээр нэг доромж үг биш юм.

Энэ нь юу гэвэл: манай ардчилсан гэх шилжилттэй шууд холбоотой. Нэгт, иргэдээ зах зээлийн эдийн засгийн үед шаардагдах мэргэжил, чадвар, соёл, арга барилд суралцуулах тоймтой арга хэмжээ авалгүйгээр тодорхой баримжаагүй, тооцоогүй, дуураймал шилжилт хийсэн. Улмаар энэ нь дээд зэргийн ойлгомжгүй, орой бусгаа үед хувь хүн бүрийн хувь заяаг зөвхөн өөрт нь даатгаж үлдээхэд хүргэсэн. Ийм шинэ нөхцөл байдалд социалист Монгол Хүн маань хуучин нөөц, арга барилаараа харанхуйд тэмтчиж буй хүүхэд аятай дасан зохицох гэж оролдсон. Өөр арга байгаагүй. Нийгмийн идэвх муутай, юмыг ойлгож бус цээжилж, бүтээж бус дуурайж сурсан социалист Монгол Хүн маань яг энэ аргаараа үзсэн. Үүний үр дүнд социалист ч бус, капиталист ч бус, гурвын дундах зэрэмдэг хүн бий болоод буй. 700 орчим хууль тогтоомж, тэнгэр баганадсан өндөр барилгууд, 100 гаруй их дээд сургууль бус харин өнөөдрийн Монгол Хүний байгаа байдал нь энэ нийгмийн үнэлэх гол үнэлэмж юм.

Хоёрт, бүх юмыг чөлөөтэй орхичихвол ардчилал, иргэний нийгэм аясаараа үүснэ гэсэн төөрөгдөл. "Шинэчлэгчдийн" хувьд чөлөөт зах зээл гэдэг дамын наймаагаар хийх боломж төдийхнөөр ойлгогдож байв. Гэтэл бидний жишээ авах дуртай зах зээлийн нийгэм гэдэг нь эдийн засгаас гадна, соёл, зохицуулалт, өрсөлдөөн зэрэг үй олон зүйлийг нэгтгэсэн маш нарийн түүхэн үзэгдэл байдаг. Нөгөө социализмаасаа илүү эмзэг, хавьгүй нарийн зохион байгуулалт болоод зохицуулалт хийж байж, олон жилийн зөрчил, ойлголцол, хамтран ажиллаагааны үр дүнд органикаар бүрддэг нийгэм гэдэг нь одоо л нэг харагдаж байх шиг. Хэдий зах зээлийн эдийн засгийн бүрдэл хэсгүүд хэсэг бусаараа бий болж байгаа ч өөр хоорондын харилцаа их сул байсан хэвээр. Зах нь зээл хөгжихгүй удах тохиолдолд бизнес, бүлэглэл, хувь хүн ялгаагүй бүгд төрөөр дамжуулан түрээс үүсгэж, тендер зохиж, шимэгчлэх бүтэц үүсгэж, тэдгээрээ нам фракц гэж, хувийн ашиг сонирхлоо нийгмийн сайн сайхан гэж нэрлэх болсон. Эдгээр нь тун амь бөхтэй, институц бүрд нэвчиж, босоо болон хавтгай бүтэцтэй нөлөөллийн сүлжээ үүсгэж ганц шимж болох организмаа (төрөө=нийгмээ=биднийг) дахин шимэх гэж алалцаж буй хэрэг.

Улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод, яам, агентлаг, төрийн бус байгууллагууд зэрэг нь функционал шинж бүрэн олж авч амжилгүй хатангиршиж, нийгмийн аль нэг бүлэг давхаргын эсвэл албан үүргийн бус харин зөвхөн өөрийн сүлжээний ашиг сонирхлыг давамгай илэрхийлэх зэмсэг болов. Яагаад гуравхан сая хүнтэй газар 30 орчим нам, хэдэн мянган ТББ, хоёр сагсан бөмбөгийн холбоо, 1.5 бөхийн холбоо байдаг вэ? гэдэг нь дээрх үзэгдэлтэй нягт холбоотой. Эдгээр нь шат шатандаа олон янзын зөрчил үүсгэж, тэдгээр нь хуримтлагдаж улмаар өнөөдрийн хямралыг бий болгоод буй юм.

Saturday, August 25, 2018

Regression to the mean?

Savage!

"Have you ever noticed that, among the people you date, the attractive ones tend to be jerks? Instead of constructing elaborate psychosocial theories, consider a simpler explanation. Your choice of people to date depends on two factors, attractiveness and personality. You’ll take a chance on dating a mean attractive person or a nice unattractive person, and certainly a nice attractive person, but not a mean unattractive person … This creates a spurious negative correlation between attractiveness and personality. The sad truth is that unattractive people are just as mean as attractive people — but you’ll never realize it, because you’ll never date somebody who is both mean and unattractive."