Saturday, December 21, 2013

Монгол Сэхээтэн, тэдний үүрэг (1-р хэсэг)


Сэхээтэн гэж ёр нь ямар хүмүүсийг хэлэх вэ? Тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг юу вэ? Сэхээтэн ангид дээд боловсролтой бүх хүнийг хамруулж ойлгодог явцуу үзэгдэл манайд тогтоод их удаж байна. Тэгвэл дээд боловсролын дипломтой хэдэн арван мянган сэхээтэнтэй Монгол улс оюун санааны хувьд яагаад ийм дорой байна вэ? Учир нь сэхээтэн хүн боловсролоос гадна эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой юм. 
 
Монголоо хайрлах сэтгэлгүй хүнд бол ямар ч их авьяас чадвар байгаад СЭХЭЭТЭН гэж дуудуулах үндэс байхгүй байх нь. Монголоо хайрлах сэтгэл харин маш энгийн зүйлээс эхэлнэ. Та хүүхдийнхээ сургуулийн хичээлийн хөтөлбөрийг судалж үзсэн үү? Өдөрт ямар хоол идэж байгааг нь хянадаг уу? Өөрийн үр хүүхэд мөн тэдний адил мянга мянган хүүхдийн хувь заяаг боловсролын тогтолцоонд даатгаад үлдээж болох уу? Хамгийн наад зах нь эцэг эхийн зөвлөл үүсгэж/нэгдэж үйл явцад нөлөөлж байж бид иргэнийхээ үүргийг биелүүлэх болно. Эх орон ч сэтгэл гэдэг амьдралын ийм л аахар шаахар зүйлээс эхэлдэг байх.

Цаг үе ээ дагаад эх оронч хүнийг тодорхойлох өнцөг өөрчлөгдөх нь дамжиггүй юм.
Харьцангуй энх боловч даяаршлын дайралт улам хурдсаж буй өнөө цагт, эх оронч үзэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Цаг хугацаа, орон зай хумигдан, цорын ганц тогтмол нь өөрчлөлт болсон өнөө үед Үндэсний соёл, онцлогоо хамгаалах, гаднын соёлыг өөриймшүүлэн хөгжүүлэх, эцэстээ мөнхлөх хэрэгцээ зайлшгүй үүсэж байгаа юм. Үүнд, эх хэл, бичиг, өв уламжлал, ёс заншил зэрэг багтана. Энэ бол орчин үеийн МОНГОЛ сэхээтний ухамсарлан ойлгож, зарчмынхаа суурь болгон боловсруулах зайлшгүй хүчин зүйл юм.

Бодит байдал ямар байна вэ?
Бие биенээ гэх хамтын сэтгэлгээ, түүний дээд илрэл болсон үндэсний сэтгэлгээ унаж, үнэ цэнэгүй болж буйг бид бүгдээрээ анзаарч байгаа. Үндэсний соёл, онцлогоо хамгаалах, гаднын соёлыг өөриймшүүлэн хөгжүүлэх нь өнөө үеийн хүн төрөлхтний хөгжлийн давлагааны эсрэг хэмээн ухуулах нь даяаршлын явцад завшиж буй үндэстэн дамнасан корпорацууд, хөгжингүй орнууд болон тэдний хөрөнгөтөн ангийн үзэл суртлын цогц системийн хэрэгцээ юм. Өнөөгийн Монгол улсад нийгэм-ёс суртахууны хувьслын хамгийн бүдүүлэг хэлбэрийн нэг болох хэрэглээний соёл бүрэн тогтож дуусжээ. Хувиа хичээх, эд материал зугаа цэнгэл хэтэрхий сонирхох, ямарваа нэг үйлийг зөвхөн зал зээлийн эрэлтэд захирагдаж хийх, ДНБ мэтийн рационал сэтгэлгээний бүдүүлэг хэдхэн үзүүлэлтээр нийгмээ залж буй зэрэг бүх үзэгдэл хамтын амьдралын үнэ цэнийг бууруулж, биднийг оюун санааны, тухайлбал соёл-үндэсний хүрээнд мэдрэмж муутай, технократ сэтгэлгээтэй болгож байна. Сүүлийн үед ноёлж байгаа оюун санааны ойлголт, онолууд (жишээ нь Германы Ю. Хабермас) иргэн хэмээх субъектийг соёл, угсаанаас гадуур, зөвхөн улс төрийн холбоонд гэрээгээр орсон тал мэтээр, харин улс-төр, туух-оюун санааны нэгдэл болох үндэстэн улсыг хувь хүний эрхийг хангах, хэрэглээний зах зээлийг хянах хэрэгсэл мэтээр тайлбарлаж байна. Бүр цаашлаад иргэн хэмээх “бүрхэг” ойлголтыг “хариуцлагатай хэрэглэгч” хэмээн өөрчлөх ч санаа цухалзаж эхэлж байгаа билээ.

Үндэсний онцлогтой, эх оронч үзэлтэй сэхээтний хэрэгцээ.
Үндэсний соёл, онцлогоо хамгаалах, гаднын соёлыг өөриймшүүлэн хөгжүүлэх нь заавал эсрэг байх зүйлүүд биш. Үндэсний соёл, онцлогоо хамгаалах нь заавал даяаршлын эсрэг байх ёстой гэсэн үг ч биш. Даяаршлын хүрээнд хамрагддаг бүх үзэгдлийн эсрэг тэмцэнэ ч гэсэн санаа биш юм. Энэ бол хамгийн энгийнээр авах юмаа аваад, хаях юмаа хаяад дасан зохицох, амьд үлдэх л асуудал. Үндэсний соёл, онцлог бол үеэс үед дамжигдан оршдог ямарваа нэг үндэстний дархлааны систем учир нийгэм, дэлхий дахиныг хамарсан хурдацтай өөрчлөлт, байгаль болон хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан хямралын үед тухайн улс орны тогтвортой байдлыг хадгалах гол хүчин зүйл юм. Э. Смитийн үзлээр үндэсний соёл бол ямарваа нэгэн нийгмийн ихэнх гишүүд бүрэн идэвхгүй байдалд орон сүйрэлд хүрэх аюултай болох үед ч тогтвортой байдлыг хадгалах гол хүчин зүйл болдог байна.
Эх орон ч сэтгэлгээ нь бахархал, омогшил зэрэг их хүчтэй сэтгэлийн хөдлөл төрүүлдэг бөгөөд тусад нь салгаж авч үзэхэд маш хүнд байдаг. Сэтгэлзүйн үзэгдлийн хувьд бахархал, омогшил нь их үйл хэрэгт түлхэх, сэтгэлийг хөглөх нөлөөтэй тул зөвөөр залах юм бол үр дүнтэй үзэгдэл юм. Олон суут сэтгэгчид үндэсний үзлийг хүн хэмээх бодгалийн гэр бүл мөн гэр бүлийн үргэлжлэл болсон нутаг ус, улс орноо хайрлах төрөлх чанартай нийцдэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Харийнхны гавьяаг олж харахад минь эх оронч сэтгэл саад болдоггүй. Харин ч хүн эх орондоо хичнээн хайртай байх тусмаа өөрийн улсыг гаднын үнэт эрдэнэсээр баяжуулахад тэмүүлдэг” гэсэн Вольтерийн алдарт хэлц байдаг. Өнөөгийн ширэнгэн ой мэт өрсөлдөөнтэй тогтолцоонд тухайн улсад дэлхийд чухал юу байна, тэрэнд л үндэстний ач холбогдол оршино. Миний бодлоор бол гэр бүл, эх орноос ундарга аваагүй ямар ч хүний сэтгэлгээ тэнгэрийн хаяа болох бүхий л хүн төрөлхтөн үзэгдэх өндөрлөгт гарч чадахгүй билээ. Суут юм болгон үндэсний мөн чанар, туршлага, болон онцлогоос эхлэлтэй байдаг тул Монгол соёлоо аварч үлдэх, цаашлаад нүүдлийн аж ахуйн онцлогтой, хамгийн тогтвортой, ёс суртахуунлаг хөгжлийн шинэ үзэл санаа боловсруулан дэвшүүлэх нь хүн төрөлхтний өмнө хүлээсэн бидний үүрэг болов уу. Үндэсний үзлийг туйлширсан хэлбэрээр ашиглавал хор, уршиг болох нь гарцаагүй. Энэ явцыг залах, амьдралтай уялдуулах нь төр засаг, Монгол сэхээтний чухал үүрэг юм.  

/Үргэлжлэл бий/


Tuesday, November 12, 2013

Цөмийн хаягдал булшилах нь улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч АШИГГҮЙ .

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf

Зарим асуудлын хүрээнд ийм үзэгдэл байж магадгүй. Тэхдээ сөхөгдөж буй бүх
асуудлыг ингэж нэг малгай дор оруулж болохгүй, ялангуяа уран олборлолт, цөмийн хаягдлын талаар. Ямар ч мэдээлэл өгөхгүй болохоор хүмүүс муугаар бодож эхлэх нь гарцаагүй зүйл шүү дээ. Олборлох гэрээ зурчихлаа. Ёр нь ямар ч компани олборлосон маш их сөрөг үр дагавартай л гэж сонссон. Ид шидийн юм тохиолдоод "зөв хийлээ" гэхэд тэр компани нь очиж очиж АРЕВА байх юм гэж үү? Маш их эргэлзээтэй байна. Хариуцлагагүй гэдгээрээ түрүү магнайд давхидаг олборлогчдын нэг шүү дээ. (http://www.greenpeace.org/international/en/news/features/AREVAS-dirty-little-secrets060510/) Цаашлаад хаягдал хадгалах асуудал.... Хуульдаа зөвхөн өөрийн олборлосон ураны хаягдлыг хадгалана гэсэн утгатай заалт оруулсан байгаа биз дээ? 1 кг боловсруулсан хаягдлыг "хадгалах" үнэ дунджаар 500 ам. доллар байдаг гэнэ. (http://izvestia.ru/news/495353)Төсвийн алдагдал ямар байгаа билээ дээ, энэ үед АНУ, Япон зэрэг улсууд эмзэг байдлыг ашиглах магадлал өндөр үү гэвэл нэлээн ӨНДӨР. Манай хэдэн улс төрчид эх орноо зарж идэх магадлал өндөр үү гэвэл нэлээн ӨНДӨР. Хардлага төрөхгүй байхын аргагүй байна шүү дээ. 
За тэгвэл гурван жилийн өмнө батлагдсан ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ хууль гээчийг мэргэжлийн бус хүний хувьд аваад үзье. Цөмийн энергийн хуулийн 3.1.22т “цацраг идэвхт хаягдал булшлах” гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг - гэж заасан байна. Ямар ч тодорхой юм алга. Бүр хэн дуртай нь яаж л бол яаж дураараа тайлбарлаж болох ийм жонхууг зориудаар оруулсан байна гэхээс өөр таамаг алга. Гадаадын хаягдал булшлахгүй гэж ойлгож болох уу? Чөтгөр бүү мэд. Гадаад дотоодын хаягдал гэж юуг ойлгох юм? Чөтгөр бүү мэд. АРЕВА ирээд л "өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг л цацраг идэвхт хаягдал булшилна" гэж та нар хуулиндаа тусгаа биз дээ гэхэд хариулт алга. Гадаадын хаягдал булшлахыг тэгж ойлгохгүй мэт заалттай юм чинь аргагүй шүү дээ.
9.1.3-т "цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасан байна. Хуулиндаа ямар нэгэн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж ямар улс заасан байдаг юм? Ялангуяа IAEA мэтийн бодлогын хувьд нейтрал бус газрын шийдвэрийг шүү. Би л лав мэдэхгүй. Мэргэжлийн хүмүүс залруулах биз. Ядаж ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-ын зарчмыг чандлан сахина гэсэн бол ёс зүйн хувьд болох байх IAEA гэхэд Иракт ямар ч үй олноор нь устгах химийн зэвсэг олоогүй байж, олоогүй гэдэг мэдэгдэл хийгээгүй мөн байн байн хардлага сэрдлэгэ төрүүлсэн мэдээ тарааж байсан явдал нь дайн эхлүүлэх гол шалтгуудын нэг болсон шүү дээ.
9.1.8-д "цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх" гэж зааж. Иргэний нийгмийн төлөөлөгчид, хараат бус шинжээчдийг багтаасан ажлын хэсгийг байгуулсны үндсэн дээр шийдвэр гаргана гэсэн агуулгатай юм байх ёстой юм шиг. Нэг хаа хамаагүй "хөтөлбөр боловсруулж хэрэгжүүллээ" гэж тулгаад бидний амыг таглах боломжийг бүрэн нээлттэй болгосон байна.
3.1.16-ийн "цацраг идэвхт хаягдал” гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг" гэж заажээ. Цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг гэснийг нөхдүүд "боловсруулан нэмүү өртөг шингээж болох баялаг" байгаа юм аа, ойлголдоо хэмээгээд Чулуунбат ахын гэрт хав дарчиж болох нэ. Зүгээр ч юм уу? Фукушима гийн станцын эргэн тойронд газарт булж багтах аа байсан төмөр савтай хаягдал дүүрэн байсан. Одоо болтол хаашаа зөөхөө мэдэхгүй маргалдаж байгаа гэсэн.
Дөнгөж өнгөцхөн харахад ийм их зөрчил, халтуур харагдаж байна. Ёр нь энэ хууль аль хэдийн гэрээ хийгдээд дууссаны дараа бичэгдсэн олборлох үйлдвэр барих, мөн цаашдаа хаягдал хадгалах ажлын төлөвлөгөө шиг сэтгэгдэл төрүүлэв. http://www.legalinfo.mn/law/details/97   



Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна. - See more at: http://zasag.mn/news/view/3634#sthash.yUQTtpb0.dpuf

Wednesday, October 16, 2013

БИ бол...

Хувь хүн байх гэдэг зүгээр нэг оршихын нэр мөн үү? Хувь хүн нь заавал  өвөрмөц бөгөөд давтагдашгүй байх ёстой юу? Хувь хүн байх гэдэг нь ёр нь юу гэсэн үг вэ? Энэ нь бусдаас өөр байх гэсэн үг үү? Шивээс хийлгэж, хамраа цоолуулснаар та хувь хүн болох уу? Үзэх дуртай кино, сонсдог хөгжмөөр тань таныг хувь хүн мөн үү биш үү хэмээн шинжиж болох уу? 'Би бүх төрлийн хөгжимд дуртай' гэж буй хүнийг та юу гэж дүгнэхэв? Бүх юманд нээлттэй байх нь “ухаантай” нь илрэл үү? мунхгийн тэмдэг үү? Харин ямарваа нэгэн юмыг муу сайн, хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаж салгадаг хүнийг жинхэнэ нээлттэй, мэдрэмжтэй хүн гэх үү? 
  
Бүх юм харьцангуй гэдэг туйлын үзэлтэй хүмүүсийг хувь хэн гэж болох уу? Эсвэл би хүнийг шүүдэггүй хэмээн донгодож явдаг нөхдийг хэлэх үү? Хэнд ч ямар ч хэмжүүр тавьж харьцдаггүй байдал нь мөн чанартаа бас л шүүж, ялгаварлаж байгаа хэрэг бус уу? Юунд ч итгэдэггүй орчин цагийн нигилистүүд хувь хүн мөн үү? Ямар ч үүрэг хүлээх дургүй мөртлөө эрхээ эдлэх болохоор хамгийн шалмаг болдог хүмүүс харин жинхэнэ хувь хүн мөн үү?


Өнөө цагийн шашингүй гэхдээ сүсэгтэй хэмээх утгагүй сонсогддог байр суурь жинхэнэ хувь хүнийг тодорхойлж чадах уу? Эсвэл шинжлэх ухаан бурхан байх боломжгүй гэдгийг нотолсон хэмээн ярих дуртай орчин цагийн атеистууд жинхэнэ хувь хүмүүс юм болов уу? Эсхүл сүсэг бишрэлийг хүний амьдралд ямар бодит нөлөө үзүүлдэг вэ гэж эхлээд асуудаг хүмүүсийг хувь хүн гэх үү?

Шинэ л бол “сайн” хэмээн хэрэггүй эд бараанд цалингаа үрж орхидог байдал нь хэрэглээний солиорол уу? эсвэл бидний өөрийн өвөрмөц бөгөөд давтагдашгүй байдлаа харуулах гэсэн чин хүсэл үү? Эд бараа, машин зашинаар баталгаажуулахгүй бол болдоггүй хэцүүхэн нэр төртэй 'шинэ' Монголчууд харин орчин үеийн хувь хүмүүс юм уу?

Улс төрөөр дамжуулж бодлого хэлэлцэх, боловсруулахыг “улс-төржих” хэмээх хэрүүл хараалаас ялгаж салгахаа больсон ухаантнууд орчин үеийн ЖИНХЭНЭ хувь хүмүүс юм уу? “Дахиад л улс-төржөөд эхэллээ” хэмээн элгээ тэврэн суух нь бууж өгсөн хүний шинж үү, эсвэл бүх юмыг нэг өгүүлбэрээр тайлбарлах хоббитой их мэдэгчийн цэцэрхэл үү?

Аян Рэнд мэтийн 2-р соортын уран зохиолыг сонгодог хэмээн шагшрах тэр толгойнуудыг хувь хүн гэх үү? Ялгаж салгаж чадахгүй байгаагаа, энэ бол миний бодол, хэмээн өмөөрдөг улсыг хэлэх үү? Мэдэхгүй байх нь ичих зүйл биш гэдгийг мэддэг хүн нь харин жинхэнэ хувь хүн юм уу?
Хүн доромжилж, хараал урсгаж, эрээ цээргүй ярихыг хошин шогийн өндөр мэдрэмж гэж боддог нөхөд өнөө үеийн ЖИНХЭНЭ хувь хүмүүс юм үү? Эсхүл 30 хүрээгүй байж алиа, томоогүй зангаа гээж орхисон залуусыг хувь хүн байна гэж дүгнэх үү?

Олныг дагавал хонь болдог, ганцаараа явбал чоно болдог хэмээх хоёр туйлын хүрээнд сэтгэхийг хувь хүн гэх үү? Заавал ялгарч, онцгойрч байж гэмээ хувь хүн болж байна гэж бодох нь харин хамгийн том эндүүрэл байх. Хувь хүн болж төлөвшсөн нь хүн бусдаас ялгарахын тулд онцгойрдог биш харин үнэт зүйлс, үзэл бодлоо хамгаалах гэж хичээдэг болов уу. Хэрэв харин тэр явцын үед хувь хүний онцлогууд ялгараад эхэлбэл асуудал чанарын хувьд өөр төвшинд очих юм шиг.

Г
энэт ЯАГААД ийм олон хэрэгтэй хэрэггүй асуулт тавих болов? Зен буддизмд коан хэмээх юмны учрыг олж харахад өдөөдөг богино түүхүүд байдаг шиг, иймэрхүү асуултуудыг өөрөөсөө байнга асууж байх нь сэтгэлгээг баригдмал бус, нэг тийш хэлбийж туйлшрахгүй, илүү өргөн утгаар харахад их дөхөм болдог.

Өнөө үед бид өөрсдийгөө эрх чөлөөтэй, бусдаас хамааралгүй, биеэ даасан бодгалиуд хэмээн бодох дуртай. Тэгсэн мөртлөө яагаад дийлэнх нь мөнгөнөөс өөр юм бодохоо байсан сүрэг мал шиг бие биетэйгээ ижилхэн болчихов? Хэдэн арван телевизийн сувгаас шилж сонгож үзэх боломж нь жинхэнэ эрх чөлөө мөн үү? Ямар нэг бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой болсон нь 90-ээд онд бидний мөрөөдөж байсан эрх чөлөө мөн үү? Яагаад ийм их сонголт болон боломж байхад бид хоорондоо ИЙМ адилхан байна? Сэтгэл зүйн үүднээс үзэхэд олон сонголт хүнийг чөлөөлөх биш харин дөнгөлж орхидог үзэгдэл сүүлийн үеийн сэтгэл судлал, зан байдлын (behavioral) эдийн засгийн судалгаануудаас (http://www.amazon.com/Paradox-Choice-Why-More-Less/dp/0060005696/ref=sr_1_1?s=books&ie=UTF8&qid=1381912580&sr=1-1&keywords=paradox+of+choice) тодорхой болж байгаа. Таны сонгосон юм болгон чинь харьцуулах боломжтой учир, “нөгөөдөхийг нь авахгүй даанч яав даа!” - гэдэг асуулт үргэлж гарч ирдэг.
Шоу-бизнесийн хэдэн оддын амьдрал, улс төрчдийн тулга тойрсон хэрүүлээс гадна яагаад сэтгэж чадахаа байв? Бидний амьдралыг шийдэж буй хүмүүс болон институцүүд үл үзэгдэх маягийн болчихсон юм шиг. Хүн хэрэв юу болоод байгааг ойлгохгүй бол ямар нэг зүйлд хариу үйлдэл үзүүлж, эсрэг дуугарах боломжгүй болдог. Өөр өөрийн хэл, дүрэм, ертөнцийг үзэх үзэлтэй энэ олон нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны салбарууд жирийн хүний үүднээс харахад дундыг барьсан, объектив юм шиг харагддаг. Гэвч, дийлэнх нь нэлээд маргаантай, заримд тохиолдолд бүр үзэл суртал нэвт шингэсэн байдаг. Хүмүүс хэрэглээ хэрэгцээ хоёроо ялгаж чадахгүй болж буй байдал нь тэдний амьтанлаг чанарыг улам дөвийлгөж, хов жив, эд материалын донтнууд болгоод байгаа билээ. Ийм ч учраас 21-р зууны МОНГОЛ ХУВЬ ХҮНИЙ асуудал өнөө үед шийдэх ёстой зангилаа асуудал болоод байгаа билээ.









Tuesday, September 24, 2013

Аж жаргал<->Эрүүл мэнд




Хүний тархины урд-мезолимбик хэсэг ямар нэг тааламжтай зүйл тохиолдоход идэвхэждэг болох нь Үндэсний эрүүл мэндийн сургууль дээр саяхан явагдсан судалгааны үр дүнд тогтоогдсон байна.  Амттай юм идэх үед идэвхэждэг тархины энэхүү хэсэг нь бусдад туслах, хандив өргөх зэрэг өгөөмөр үйл хийх үед бас идэвхэждэг байх нь.

 
Харвардын профессор Майкл Нортоны хийсэн судалгаа ч дээрх үзэгдлийг баталж байна. Энэхүү туршилтын үеэр оролцогчдод мөнгө өгч өөртөө эсвэл бусдад зарцуулахыг даалгажээ. Сонирхолтой үр дүн гарсан нь юу вэ гэхээр – мөнгөө бусдад  зарцуулсан хүмүүс нь өөрт  зарцуулсан хэдээсээ хамаагүй илүү сэтгэл ханамж авсан байна. Үүнээс харахад өглөгч сэтгэлээр бусдад хандах нь биднийг аж жаргалтай болгодог, харин  хангалуун хүний бие ч сэтгэл ч эрүүл байх нь дамжиггүй юм. 

Барууны шинжлэх ухаан, тэр тусмаа анагаах ухаан хүний бие организм дотоод эрхтнүүдээс гадна, сэтгэл санааны байдлаас онцгой шалтгаалдаг гэдгийг сүүлийн үед хүлээн зөвшөөрч эхэлж байгаа нь ийм олон төрлийн судалгааны ажлуудаас харагдаж байна.
Карнеги Мелон их сургуулийн професор Р. Доэрти хүний сэтгэл зүйн эерэг байдал эрүүл мэндэд нэн сайнаар нөлөөлдгийг цохон тэмдэглээд. 

“Сэтгэл зүйн тогтвортой байдал өвчин тусах магадлалыг бууруулдгийг бид хүлээн зөвшөөрч, ирээдүйд илүү анхаарч судлах ёстой” - хэмээн нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үедээ дурджээ. 

Дээр дурдсанаас гадна өшөө олон судалгаа хүний сэтгэл санаа болон эрүүл мэндийн байдал эерэг хамааралтай болохыг нотолсоор байгаа билээ. Аж жаргалтай хүмүүс ханиа томуу хүртэл бага тусдаг болох нь тогтоогдсон гэнэ. 

Хэрэв ТА дээр дурдсан зүйлсэд итгэхгүй байвал өглөө гэрээс гарахдаа, орой ажил сургуулиасаа тарах үе дээ ямар нэг хүнд өгөөмөр хандаад үзээрэй, хүйтэнд цас цэвэрлэж байгаа хүнд халуун цай өгөөд үзээрэй, тэр хүнээс илүү өөрт тань хэрэг болох магадлал өндөр юм байна шүү!

Эх сурвалжууд:


Thursday, April 18, 2013

Self regulating market and rationality – philosophical consideration.


An unregulated market economy does not exist since no economic system is possible without common standards and their enforcement if there is to be predictability and efficiency. Without standardization there is no economy, and without society, and especially government, there is no standardization. Different economic systems are constituted by what is regulated, but all are like a centrally-planned economy in a sense that they require a government to secure the all necessary variables for optimal efficiency. Approached as an integrated rational system – economics is perhaps more properly distinguished by the pre marginalist revolution term, "political economy."

Disorder is the default state in an open system, thus rationality is inconceivable
without establishing a common solution by extensive institutional regulation. Order at the macro level across individual exchanges requires imposed rules and standars. Only in this circumstance is macroeconomic optimality meaningful. Within these parameters there is predictability, which allows humans to behave rationally in unconstrained activity. Consistency is introduced by controlling variables, allowing people to plan so they can more effectively secure their interests.“1

            At work here is the uncertainty of the primitive condition of common understanding, which humans seek to avoid by institutional standards. Economists express this institutional disposition in the assumption of a market tendency toward equilibrium, which is possible solely when economic components are fixed. And even here an economy will function efficiently just if all within it accept its parameters. When people do not share common institutions, order must be implemented by the supreme authority of government.

            Social legislative processes are informal and hence difference in interpretation occurs with no immediate mechanism of resolution. Similarly conflicts can arise which participants refuse to resolve consensually. Only in the political process can be achieved the order necessary for the level of rationality presumed by economists. This is because government is sovereign, providing it with the ultimate authority which makes order possible. Douglass North makes the economic role of government explicit when asserting, "The basic services that the state provides are the underlying rules of the game."2

Failure to recognize the economic role of government arises from a confusion of the economic or an exchange and an economy or a set of exchanges. Such confusion is a product of marginal analysis which presumes to integrate micro- and macroeconomics. With the breakdown in the marginal assumption of a closed universe, individual economic decisions no longer can be understood to form a rational whole. Micro- and macroeconomics are severed by people having different conceptions of reality.

            Avoidance of a breakdown between micro- and macroeconomics occurs only when government interjects itself by rigidly defining economic elements. The economic establishes norms by mutual agreement when there are no norms. But an economy is not the sum total of economic decisions, for these are imprecise in extent. An economy is necessarily specified decisions of specified individuals in specified circumstances. This is because of the problem of disjunction, an uncertainty which cannot be resolved by market principles. All that can be done is minimize this indeterminacy by appeal to the subjective deontological values of some common authority.

            Efficiency is incalculable unless the factors constituting an economy are fixed in this way. Variables are infinite without an encircling margin, in which case there can be no determination of an optimum distribution. What variables constitute an economy, though, are arbitrary. Efficiency of a market economy must come into question, then, because different individuals are likely to understand an economy in different ways. Relevant information for one will not be for another, so an optimal distribution of resources is accidental on any definition of an economy. Predictability requires incorporation in a calculation of optimality the economic conceptions of all individuals considered, which is practically impossible when numerous individuals are considered. Aggregate error in economic calculation is attributable to this inadequacy.

            Optimal efficiency is only calculable when all share the same conception of an economy and are aware of all aspects of it. Since individuals can have different conceptions of an economy, it is only possible for them to have the same conception if it is imposed by a common authority. Such an authority must necessarily be supreme in the group to insure a common understanding. As such it is sovereign, which is the defining condition of government. Thus a market economy is efficient only where there is a government to rigidly constrain the behavior of the members of a group. Only in this circumstance is there predictability in the effects of one’s choices.

            Of course perfect knowledge is impossible because others have choices which one cannot take into account in making one’s own decisions. This can be accommodated by an even more rigid constraint of variables. Most efficient, then, is a wholly planned economy controlling every aspect of the lives of its citizens. Here is a Platonic world where capitalism and socialism meet. So long as the most rational environment is sought, it can occur only within the Republic. Singapore currently illustrates this, with impressive economic success. But when the social and political costs of such control are incorporated into the cost-benefit calculation, any notion of optimality becomes highly problematic. lt is at this point that capitalists and socialists part in what “works.”

            With all of the diverse conceptions of the economic, there is difficulty in concluding an economy is an objective thing existing independently of human definition. Classical economics presupposes an economy as arising from some fundamental human nature. People are effectively portrayed as predetermined beings in a predesigned universe, so all is in a natural balance independent of human awareness. Because this natural order is intrinsic to human activity, any attempt to alter it will fail.

            When humans are approached as free self-determining beings struggling to understand a universe beyond their comprehension, however, this model is no longer viable. Constructivist thinking shows us how human beings constitute their knowledge and how confusion and disorder are the natural state, resolvable only by an artificial order. Since each understands reality in a different way, coherent human behavior requires common rules, and this requires a common authority to legislate and enforce. An economy is a manufactured institution which is rational only insofar as all its members understand it in the same way. Such understanding requires a governing body which defines for all members of a society the components of an economy and secures its functioning.

From socio-historical perspective - Karl Polanyi argues in his book The Great Transformation that the notion of self-regulating free market is ahistorical and utopian. It is utopian because it shows not the world we live in, but an imaginative state of things that exists only in the minds of its believers. It is a tautology because whenever one points to the failures of attempts to instill free market dogma, its supporters reply by insisting that the market hasn't yet been made ‘free’ enough. If only we make government smaller, decrease regulation, remove restrictions, slash social services and etc, we will see the birth of a perfect new economic world order. According to Polanyi, what has passed for self-regulating markets has in fact been the result of drastic and all encompassing government intervention. 

            Another difficulty occurs in determining the width of the commercial stream. A market economy might be thought a market without parameters, for if there are parameters, they determine members who are no longer free. All is uncertain in this state of affairs, the rules of behavior constantly altering. Unhappy with such indeterminacy individuals may establish a stable relation in an exchange. Raised is a new problem of how such an exchange is to be understood. Do market economic principles require the individual to conform to agreements constraining trade because they are agreements, or to not conform to agreements constraining trade because they constrain trade? Resolution of this issue only can be by fiat, and this is possible for a people only when imposed by society and/or state.

            Simply enough nothing without parameters is conceivable, so a market economy must be distinguished by some characteristics if it is to exist at all. Determining what occurs, parameters are logically inconsistent with a market economy, yet there can be no market economy without parameters. Incoherent in this way, no objective definition of a market economy is possible. A market economy can mean whatever anyone chooses it to mean. Such a concept is necessarily normative, its identity relative to subjective judgment. Illustrating this is that Hal Varian's First Theorem of Welfare Economics, stipulating all market equilibria are Pareto efficient, applies whether or not parameters are extensively defined.3 Yet if a market economy is broadly defined, it is indistinguishable from a planned economy.

            Internally inconsistent as a concept, no coherent market economy can exist in any objective sense outside the context of social and political rules, these providing the means to model the assumed natural order of classical economics. And the more minutely an economy is defined, the more rational it is, so that the economic ideal of a wholly rational economy is only approached by an overwhelming totalitarian state. A policy of economic rationality seeks to make all predictable and the human into a machine. Such is the price paid for efficiency. 

Ironically the claim that government cannot shape economic policy is only plausible because of the ability of government to shape an economy by constituting it. A uniform response to government policy only can be expected when the context within which it occurs is rigidly fixed so there is only one logical implication of any economic event. Solely when a sovereign government imposes variables and holds them constant can this happen. Otherwise individuals will interpret what occurs in the context of their own conceptions. Differing for different individuals, there will be no consistency of response. A rational economy does not spontaneously arise in human interaction, but misunderstanding and confusion do.

            Predictability of response to economic events is only plausible by fixing their meaning. This is the purpose of controlling variables and why it succeeds. Unless economic events are fixed in this way, the economic behavior of another is inherently unpredictable because of different understanding. There is an irony here for followers of rational expectations theory, who view governmental action as ineffective because individuals will adjust for its policies. Without a government to establish a common interpretation of what occurs, there is disagreement and disorder.

1. As anthropologist Conrad Kottak observes,

[Economists] have tended to neglect the interactions and conflicts between the market
and other social institutions. Economic development involves here not only the use of
new and more productive methods, it also depends on the presence of appropriate incentives
which will induce the population to adopt the new techniques. In these circumstances,
therefore, the recognition of the interplay of all social institutions becomes particularly
important.

Conrad Phillip Kottak, Cultural Anthropology, fourth edition (1987)
chapter 7, 139.

2. Douglass C. North, Structure and Change in Economic History, 24.

3. Hal R Varian, Intermediate Microeconomics.' A Modern Approach (1987) 501.