Wednesday, March 19, 2014

Хязгаар...

Орчлон ертөнцийн хамгийн гайхалтай үзэгдэл таны бодлоор юу вэ хэмээн нэг хүн Астро-физикч Нейл ДэГрассаас асууж ээ. Хариуд нь тэр: “Шөнийн тэнгэр уруу ширтэхэд бид энэ ертөнцийн нэг хэсэг, мөн дотор нь оршдог гэдгээ ойлгодог ч хамгийн чухал нь энэ ертөнц тэр чигээрээ бидний дотор оршдогт гол учир байгаа юм шиг. Хүмүүс бид нэг бодлын хумхийн тоос шиг жижигхэн боловч огторгуйд гялалзах тэрхүү оддын эгэл хэсгээс өөрийгөө бүрдсэн гэж бодохоор тийм өчүүхэн биш ч юм шиг санагдах юм” хэмээж.

Ойлгомжгүй, хил хязгааргүй ертөнцөд оршиж байгаа нь нэг талаар маш аймшигтай мэдрэмж өдөөдөг боловч нөгөө талаасаа гайхшрал хэмээх их сонин, дундрашгүй сэрэл төрүүлдэг. Цаг хугацаа-орон зайн холбоонд орших үй түмэн галактик дотор яагаад заавал манай гариг дээр амьдрал хэмээх энэхүү үл ойлгогдох, учир битүүлэг зүйл үүсэх болов? Тайлал нь ертөнцийн “хязгаар” нь өөрөө бидний дотор, эд эс болгонд маань оршдог юм болов уу? Бид заавал бие биетэйгээ, газар устайгаа, эх дэлхийтэйгээ ямар нэгэн байдлаар холбоотой байх гэж улайран чармайдаг нь ийм учиртай юм болов уу? Бидний туйлын “зорилго” ганцаараа биш гэдгээ ойлгоход байдаг юм болов уу?