"Эдийн засгийг бүхэлд нь либералчлана. Хямралаас гарахын тулд төрийн
өмчийн компаниудыг хувьчлана, үнэхээр шаардлагатай гэж үзвэл цөөн
тохиолдолд хяналтын багцаа төр эзэмшинэ бусдыг нь 100% хувьчлана. Эрүүл
мэндийн салбарыг тэр дундаа улсын эмнэлгүүдийг хувьчлана. Улсын их, дээд
сургуулиудыг хувьд өгнө. Эрчим хүчний үнийг чөлөөлнө."
Энэ
хэдэн үгийг бид өмнө хаа нэг газар, хэзээ нэгэн цагт сонсож байсан ч юм
шиг. 1992 онд уу? 1996 онд уу? Аль эсвэл 2000 онд уу?
Гераклит
"нэг голын усанд хоёр удаа орж болохгүй" хэмээн байгаль ертөнцийн
мөнхийн хувьслыг тайлбарлаж байжээ. Түүнээс хойш бас нэг мэргэн “нэг
голын усанд нэг удаа ч орж болохгүй" гэж хэлсэн нь ч бий. ГЭТЭЛ БИД
ХАРИН НЭГ ГОЛЫН УСАНД ХЭД ДЭХ УДААГАА ОРОХ ГЭЭД БАЙНА!?
“ШОК
ЭМЧИЛГЭЭ”[Naomi Klein, 2007]-НИЙ ЖОРООР ЭДИЙН ЗАСГАА ОГЦОМ
ЛИБЕРАЛЧИЛСНААР БИД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА ҮГҮЙ ХИЙЖ, ЭРҮҮЛ МЭНД,
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, БОЛОВСРОЛЫН САЛБАРУУДАА ХӨСӨР ХАЯЖ, УЛМААР ГЭМТ
ХЭРЭГ, АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ ЗЭРГИЙГ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРГЭСЭН ГАШУУН
ТУРШЛАГАТАЙ УЛС БИШ БИЛҮҮ?
Сүүлийн хэдэн жилд Грек, Украин,
Эстони, Латви, Испани, Ирланд зэрэг улс орнууд олон улсын санхүүгийн
байгууллагуудын (ОУВС г.м.) зөвлөгөөгөөр "бүс чангалах" шок эмчилгээний
бодлогуудыг хэрэгжүүлж эхэлснээр өөрсдийн эдийн засгаа хэдэн арван
жилээр ухраах суурь нөхцөлийг бий болгов.(Joseph Stiglitz, 2010) Банкууд
түүнтэй холбоотой ажилладаг олон улсын санхүүгийн байгууллагууд
хоцронгуй хөгжилтэй улс орнуудад их хэмжээний зээлийг өндөр хүүтэй
өгчөөд түүнтэйгээ уялдуулаад, нийгмийн халамжийн, тухайлбал, боловсрол,
эрүүл мэнд, тэтгэврийн бодлогыг чангатгаж, тийш явах мөнгийг эрс
багасгахыг шаарддаг. Энэ нь үндсэндээ зээлдүүлэгчдийн шууд буюу шууд бус
хэлбэрээр авсан зээлийн хүүг төлүүлэх бодлого юм. Энэ нь бол маш нарийн
зохион байгуулалттай цогц МӨЛЖЛӨГИЙН бодлого хэрэгжиж буйн нэг хэлбэр.
Энэ үзэгдлийг зарим судлаачид санхүүгийн паразитизм ч гэж нэрлэдэг.
(Michael Hudson, 2015) Эмнэлэг, сургууль, эрүүл мэндийн даатгал,
нийгмийн даатгалуудыг хувьчил гээд дайраад байгаа нь төрийг хүчгүйдүүлж,
төрөөс ард түмэн лүү, нийгмийн хөгжил рүү очих мөнгийг эрс багасгаж
буйн нэг хэлбэр. Улс дамнасан санхүүгийн олигархуудын загвараар бол
үндэстний төр зөвхөн татвар хурааж тэр мөнгөө хэзээ ч төлж барагдахгүй
хэмжээгээр авсан зээлийн хүүндээ үргэлж төлж байхад зориулагдсан
инститүт болох учиртай. Developmental state буюу улс орныхоо хөгжлийн
гол түүчээ болох ёстой төр нь зөвхөн хувийн өмчийг хамгаалах, ард түмнээ
шулж өр төлбөр төлөх л үүрэгтэй болж буй нь манай гэлтгүй өнөөгийн олон
улсын тогтолцооны гол онцлог болоод буй юм. (David Graeber, 2011)
МООД ГАНЦ УДАА Ч ГЭСЭН УДАА МОНГОЛООР ДУУСАХГҮЙ БАЙГ Л ДЭЭ.
Гадаад дотоодын байгууллага, судлаачид бидэнд үргэлж "бүс чангалах" шок
эмчилгээний бодлогыг "шахаж" байсан гэвэл худлаа хэрэг болно.
Монголчууд бидэнд сонголт үргэлж байсан юм. Одоо ч байгаа. НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүдийн баг 2001 оны 6, 7-дугаар сард Монголд
айлчилж чөлөөт зах зээлийн зөвлөмжөөс өөр эдийн засгийн хямралыг гэтлэх
бодлогыг дэмжсэнийг манайхан тэр бүр мэддэггүй. Тухайн баг “төр засаг
идэвхтэй үүрэг гүйцэтгэж, зах зээлийг хэрэгсэл төдий байлгах ёстой" гэж
зөвлөсөн нь АНУ-ын Элчин сайдын "зөвхөн хувийн хэвшил хөгжил
цэцэглэлтийг бий болгож ядуурлыг бууруулна" гэж үзсэнтэй зөрчилдөж байв.
(НҮБ-ын "Хүний Хөгжлийн Илтгэл", 2003)
Тэд улсын боловсрол,
эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг ядуучуудыг харж үзсэн өсөлтийн
бодлогыг хамгаалсан нь олон улсын хандивлагч байгууллагуудын (ОУВС, АХС,
ДБ) зөвлөмжтэй зөрж байв. Эдийн засгийн өсөлт удааширч, хямрал нөмөрсөн
нөхцөлд "мөнгөний хатуу бодлогыг мөрдөх, төсвийн алдагдлыг хамгийн
эмзэг салбаруудын зардлыг танах замаар багасгах гэж үзэх нь цаашдаа
хүмүүсийг улам ядууруулах аюулыг бий болгоход түлхэж байгаа хэрэг мөн"
гэж үзэж байв. (НҮБ-ын "Хүний Хөгжлийн Илтгэл", 2003) Өөрөөр хэлбэл
макро эдийн засгийн тэнцвэрийг хамгаалах бодлого нь хэт хатуу чанартай
бөгөөд ядуурал болон тэгш бус байдлыг улам хурц болгодог гэсэн ажиглалт
байлаа. Өмнө дурдсан орнууд НҮБ-ын ийм анхааруулгыг үл хэрэгсэн, одоо
гороо амсаж эхлээд буй юм.
Нэмж хэлэхэд "бүс чангалах" бодлого,
улс орнуудын өрийн тогтвортой байдлыг оношлох арга, аргачлал мөн өрийн
хямралд өртсөн орнуудад авсан арга хэмжээ нь буруу байсныг ОУВС -ийн
хяналтын газар нь хүртэл хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. (http://www.ieo-imf.org/ieo/pages/CompletedEvaluation267.aspx)
Энэ тайланд дурдаснаар "ОУВС Грекд зээл өгөхдөө өрийн тогтвортой
байдлыг (debt sustainability) бодитойгоор тодорхойлж, урьдчилсан дахин
зохион байгуулалт (preemptive restructuring) хийгээгүйн улмаас эдийн
засгийг ширгээхэд багагүй хувь нэмэр оруулжээ."
ТӨСВИЙГ ТАНАХЫН
ОРОНД МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЧАНАРЖУУЛАХ ЦОГЦ ХОРШООЛЛЫГ ДЭМЖИХ,
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙГ ЗОХИХ ХЭМЖЭЭНД ЭРЧИМЖҮҮЛЭХ, ЭРЧИМ ХҮЧНИЙ
ХАМААРЛААС ГАРАХ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЗЭРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН МӨЧЛӨГИЙН
ЭСРЭГ БОДЛОГО ЯВУУЛСНААР БИД ХЯМРАЛЫГ ГЭТЭЛЖ, ХӨГЖЛИЙН ЗӨВ ЗАМ РУУ ОРОХ
ЮМ.
ХЯТАДААС АВАХААР ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ "УЛС ТӨРИЙН ЗЭЭЛ" Ч ГЭСЭН
ҮҮНЭЭС ДУТАХГҮЙ ЭРСДЭЛТЭЙ. ЭДИЙН ЗАСГИЙН ХАМААРАЛ УЛС ТӨРИЙНХ БОЛЖ
ХУВИРАХ НЬ ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ ЮМ. БИД УУЛ НЬ ЗЭЭЛ АВАХ, БҮС
ЧАНГАЛХААСАА ӨМНӨ БАНК САНХҮҮГИЙН КАРТЕЛИЙГ ЦЭГЦЛЭХ, ТАВЬСАН ӨР ЗЭЭЛЭЭ
ДАХИН ХЯНАЖ, ЦОГЦ АУДИТ ХИЙХ, ТАТВАРЫН ТОГТОЛЦООГ ИЛҮҮ ШУДАРГА БОЛГОХ,
ХАРИУЦЛАГЫГ НЭМЭХ, ТӨРИЙН АЛБАНЫ АЖИЛ ҮҮРГИЙН ДАВХЦЛЫГ АРИЛГАЖ
БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗЭРЭГ АЛХМУУДЫГ ХИЙХ ЁСТОЙ ЮМ. ӨМНӨХ АЛХМУУДЫГ
ХИЙСЭН ТОХИОЛДОЛД Л ДАХИН ЗЭЭЛ АВАХ ТАЛААР ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЧ, БҮХ
НИЙТЭЭРЭЭ ШИЙДЭХ ЁСТОЙ ЮМ.
Monday, November 7, 2016
Tuesday, November 1, 2016
ХУВЬЧЛАГДСАН ХУВЬЧЛАЛ БУЮУ СААЛИЙН ҮНЭЭНИЙ ХЭРЭГ.
Манай нэг "суут" үзэл сурталч - "Төрийн үндсэн үүрэг бол нийгмийн мэнэжмэнт юм. Төр хэдий их өөрийн хөрөнгөтэй, тэрийгээ өөрөө хөдөлгөж байна, төдий их авилга гарна. Хөрөнгө нь хувьд, бодлого нь төрд байж л авилга үгүй болно, нийгэм эрүүлжинэ, улс орон төвшрөнө" хэмээн хэдхэн хоногийн өмнө айлджээ. Гэтэл мань эр нүдэн дээр нь Эрдэнэтийг хувьчлан тонож байхад огт тоосон шинжгүй. Аягүй бол "дөнгөж 49% хувь нь хувьчлагдсан учир тонож байгаа. 100% хувьд өгч байж цэвэршинэ" гэж өөдөөс мэлзийнэ дээ. 100% хувьд өгчхөөр харин Бороо Гоулд шиг тэр чигээр нь татвараас чөлөөлчихдөг юм ш дээ. Өөрсдийгөө либерал гэж нэрлэсэн манай хэдийн заль энэ юм. Үүнийг tautology буюу тойруу аргумент гэдэг. Монголчилбол БӨӨРӨНХИЙЛӨХ. Еэвэнгийн тал нь хаана байна гэхээр энэ гэдэг Зэрэг Нэмэхийн Өмнө киноны Боролдойн үйлдлээр ард түмний сэтгэлд мөнхөрсөн заль.
Асуудал уул нь авилгадаа биш юм ш дээ. Нийгэм эдийн засгийн тогтолцоо нь гажууд учир төрд ч байсан, хувьд ч байсан тонож болох бүх юмыг тоноод байгаа юм. Харин өнөөгийн нөхцөлд муу ч сайн ч төрд байснаар тодорхой хэмжээнд хянах, татвар ноогдуулах бололцоотой байгаа юм. (https://www.dorgio.mn/index.php/p/59252) Манай 1992 оны Үндсэн хуульд байгуулна гэж заасан нийгэм мөн түүнээс хойш бий болсон нийгэм яагаад хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай байна вэ? Бүтцийн өөрчлөлт, хувьчлал нэрээр Монголын нийгэм дэх хүч, эрх мэдэл, хөрөнгө орлогын харьцааг эрүүл бус хэмжээнд аваачиж, улс орныг ганц салбараас хамааралтай болгосон явдал нь ямар ч сайн хууль боловсруулаад хэрэгждэггүй гажууд тогтолцоо бий болгожээ. Бодлогогүй шинэчлэл нь дотоодын хүчний харьцааг өөрчлөөд зогссонгүй, Монгол Улсыг гадаад түүхийн эдийн зах зээлээс шууд хамааралтай, юу ч бүтээдэггүй улс болгов. Олборлох капитализмын (extractive capitalism) нийлүүлэлтийн хамгийн доод цэгт орших манайх шиг улс орнууд (1) Үйлдвэрлэх хүчний хөгжлийн доогуур төвшин, (2) аж ахуйн өрөөсгөл, явцуу бүтэц, (3) хоорондоо холбоогүй олон салбар, аж ахуй, (4) амиа аргацаасан аж ахуйн зонхилох байдал, (5) худалдааны болон банкны мөнгө хүүлэх тогтолцоо, (6) феодалын маягийн түрээсийн хэлбэрүүд зэргээрээ ялгардаг аж.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөгжиж буй орнуудыг түүхийн эдийн бааз болгох, мөн цаашид тэр хэвээр нь байлгах явцад үндэстэн дамнасан капиталаас гадна тухайн улсын дотоодын ноёрхогч буюу компрадор анги нь тун чиг идэвхтэй оролцдог. Яг энэ үйл явцыг Жосеф Стиглиц: "хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн бүтцийг өөрчилж аж үйлдвэрийн хавсарга болгох бодлого нь хөрөнгө оруулалт, худалдааны тогтолцоо, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаар дамжин хэрэгждэг юм" хэмээн тодорхойлсон байдаг. Энэ хавханд орсон манай үндэстний хөрөнгөтнүүд улс орноосоо бус харин гадаад хүчин зүйлүүдээс илүү хамааралтай болж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах ямар ч шаардлагагүй болов. Харин бүр ч эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хуваан тvрээслэж, эрх мэдлээ ашиглан өөртєє нийгмийн баялгаас төрийн нэрээр ханаж цадахаа мэдэхгүй хуваарилах болов. Ийм тогтолцоог Rentier economy ч гэж нэрлэдэг.
ТИЙМ Ч УЧИР МОНГОЛЫН ТӨР ХУВИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТАЛБАР БОЛЖ ХУВИРАВ.
Ийм нөхцөлд авилга гэдгийг яг таг тодорхойлох нэн түвэгтэй. Өнөөгийн эрх зүйд авилга гэж нэг талдаа төрийн албан хаагч нөгөө талдаа иргэн хоорондын олон нийтийн эрх ашигт хохирол учруулсан харилцааг хэлдэг. Хэрэв хувьд очвол авилга нь хахууль болж нэр төдий өөрчлөгдөхөөс агуулга нь хэвээр үлдэх юм. Хэдэн монополь картелиуд эдийн засаг, улс төрийг тэр чигээр нь базсан учир өрсөлдөөн гэж байхгүй. Энэ нь зах зээл, сонгууль, хувьчлалын хувьд ч адилхан. Өрсөлдөөн мөн хяналт байхгүй нөхцөлд юу гэж нэрлэхээс үл хамааран олон нийтийн эрх ашгийг хохироох үйлдлүүд, трансакцууд хийгдсээр л байх болно.
МОНГОЛ МАЯГИЙН ХУВЬЧЛАЛ НЬ ЯМАГТ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХИЙГДДЭГ БОЛСОН УЧИР ЭНЭ ҮЗЭГДЛИЙГ ХУВЬЧЛАГДСАН ХУВЬЧЛАЛ ГЭЖ НЭРЛЭВЭЛ ЯГ ТОХИРОХ БУЙ ЗАА.
Tuesday, September 20, 2016
Олон улс-корпорацын харилцаа!?
Өнөөдөр Олон улсын харилцаа гэх салбарын нэрийг Олон улс, корпорацын
харилцаа хэмээн солих шаардлагатай болж ээ. Улс орнуудын хил хязгаар
дотор байдаг юм шиг мөртлөө засаг захиргаа, эдийн засаг, соёл
уламжлалаас нь гадуур орших бүтцүүд үүсч, байгаль дэлхий, хүн амыг нь
мөлжин сорж байна. Дэлхийд хамгийн өндөр орлоготой 100 эдийн засгийг
жагсаахад 31 нь улс үлдсэн 69 нь корпорацууд байна. Энэ харьцаа дөнгөж
жилийн өмнө 63:37 байсан нь хөрөнгө мөнгөний эргэлт ямар хурдан нэг тал
уруу урсаж буйг харуулна. Манай зарим нэг их мэдэгчид офшор бүс гэдэг
чинь байдаг л эд ухааны юм ярьж буй нь үнэн хөөрхийлөлтэй. Офшор
бүсүүдрүү татвараас зугтсан бүхий л хөрөнгө мөнгө урсдаг нь нууц биш.
Зарим судалгаагаар бол эдгээр газруудад 20-23 триллион доллар нуугдаж
буй аж. Зөвхөн хөгжиж буй улс орнуудаас жилд 200 орчим тэрбум долларын
татваргүй мөнгө офшор бүсүүд рүү цутгадаг гээд бодохоор энэ нь яавч
эрүүл тогтолцооны шинж биш билээ. Иймэрхүү ямар ч харьялалгүй бас
хариуцлагагүй улс орон дамнасан бүтцүүд өдөр ирэх тутам хүчирхэгжиж буй
нь үндэстэн-улсуудын байгаль орчин, хүн ардаа харж хамгаалах бүхий л
боломж бололцоог агшааж буй юм...
Friday, September 9, 2016
ОРК БОЛОХ ХҮНИЙ ЭРХ БУЮУ ТӨВ АЗИЙН ХАМГИЙН ардЧИЛСАН УЛСЫН ТАЛААР
Ардчиллыг манайд улстөрийн эрхийн хязгаарлагдмал хүрээнд ойлгодог. Харин нийгмийн баримжаатай улс орнуудад ард олны нийгэм, эдийн засгийн эрхүүдийг илүү чухалчилдаг. Тэр утгаараа ардчиллыг шударга ёс, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн тогтолцоо гэж үздэг. Манайд бол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх тэгш боломж нь илүү бүрэлдээд байх шиг. Хүний ямарваа нэг хараа хяналтаас чөлөөтэй амьдрах эрх (Ж.С.: А. Берлин сөрөг эрх чөлөө хэмээн тодорхойлсон байдаг) түүний эрүүл байх, боловсрол эзэмших, хүн шиг амьдрах эрхтэй ямагт зөрчилдөж байдаг бөгөөд эдгээрийн эрүүл тэнцвэрийг барьсан нийгэм илүү тогтвортой орших боломжтой болдог. Нийгмийн хамгааллын чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд төр татвар нэмэх шаардлагатай тулгардаг аж. Гэвч, энэ нь хувь хүний чөлөөтэй амьдрах эрхэд тодорхой хэмжээгээр халддаг. Жишээ нь манайд насанд хүрсэн болгон сонгуульд санал өгөх улстөрийн эрхтэй боловч, зөв сонголт хийх бүхий л боломжийг бүрдүүлдэг нийгэм, эдийн засгийн эрх нь байдаггүй. Дээр дурдсан тэнцвэр алдагдасны шинж нь энэ.
Сүүлийн үед ОРК гэж нэр цол үүсээд буй. Би ч анхандаа тоодоггүй байлаа. Гэвч ойрд энэ үгийг мэр сэр хэрэглээд байх болов. Тодорхойлоход ч их хэцүү юм.
Ямар нэг үйл явдал болохын тулд зайлшгүй болон хангалттай нөхцөлүүд ямар нэгэн комбинацаар бүрдсэн байх ёстой гэж 1-р курст үздэг.
Хэрэв А -гийн зайлшгүй нөхцөл нь Е бол, Е ЗААВАЛ үнэн байж А үнэн болно
За тэгэхээр ОРК байх зайлшгүй нөхцөлүүдийг авч үзье.
1) ХҮН байх хэрэгтэй тийм үү? ОРК байхын зайлшгүй нөхцөл ХҮН байх ёстой юм байна!
Өөр зайлшгүй нөхцөл толгойд орж ирдэггүй. Монгол хүн байх зайлшгүй нөхцөл нь юм болов уу? Бүдүүлэг гадаадыг бид ОРКоорн дуудах болов уу? Эсвэл ОРК гэдэг нь зөвхөн монгол үзэгдэл байж ч магад. Хүмүүс ер нь ойр дотныхоо хүмүүст их хатуу, заримдаа бүдүүлэг дээрэнгүй ханддаг тал ажиглагддаг. Тэгэхээр энэ ер нь манай Монгол гэдэг айлын дотоод асуудал байж магадгүй юм. Жижек гэх философич, Лакан гэх сэтгэлзүйч 2 манайд ирвэл энэ талаар овоо юм ярих байх.
За тэгэхээр ОРК байх ганц ЗАЙЛШГҮЙ нөхцөл нь ХҮН байх юм бол ОРК болохгүй байх боломж нь мөн ХҮН бүхэнд буй гэсэн гаргалгаатай аж. Нэг бодлын амархан ч юм шиг...
Одоо харин ХАНГАЛТТАЙ нөхцөлүүдийн талаар ярья.
Хэрэв А -гийн ХАНГАЛТТАЙ нөхцөл нь Е бол, Е үнэн байх нь л А-г үнэн болгоно.
ОРК байх ХАНГАЛТТАЙ нөхцөлүүдийг авч үзье.
1) Бүдүүлэг/Харанхуй байх нь мэдээж ХАНГАЛТТАЙ нөхцөл. Эсвэл ЗАЙЛШГҮЙ юм болов уу? Их хэцүү асуудал байна. Түр орхиё.
2) Хүүхдийн паркын газрыг булааж зочид буудал босгох нь мөн ХАНГАЛТТАЙ нөхцөл
3) АТМ-ээс мөнгө авч байх үед араас амьсгалаараа дулаацуулж өгөх нь маш буянтай үйл ч гэсэн мөн л ОРК болох ХАНГАЛТТАЙ нөхцөлийг бүрдүүлэх нь
Харин Сангийн дэд сайд талхны үнэ мэдэхгүй байх нь хангалттай нөхцөл мөн болов уу?!
За ер нь бол тоочиж бармааргүй олон хангалттай нөхцөл байна. Гол нь ОРК болох хүний эрх өнөөдөр Монголын иргэн бүрт байна. Эсрэгээрээ, ОРК болохгүй ХҮМҮҮЖИХ, АМЬДРАХ бололцоо БАРАГ АЛГА байна уу даа!
Wednesday, September 7, 2016
Давосын чуулганы 7 домог
Жил бүрийн нэг сард Дэлхийн эдийн засгийн форумын (ДЭФ) Давосын
чуулга уулзалт мөн Дэлхийн нийгмийн форум гэсэн хоёр чухал арга хэмжээ
зохион байгуулагддаг билээ. Манайхан Давосын чуулганыг харьцангуй сайн
“мэддэг” ч нөгөө үйл ажиллагааны талаар бараг мэдээлэлгүй гэж хэлж болох
юм. Дэлхийн эдийн засгийн форум нь хүн төрөлхтний өмнө тулгараад буй
хамгийн хүнд асуудлуудыг шийдэх зорилготой хараат бус байгууллага гэх
боловч үүссэн цагаасаа (1971 он) л хойш ширүүн эсэргүүцэлтэй тулгарч
иржээ. Эсэргүүцлийн давалгаа 1990-ээд оны адагт дээд цэгтээ тулж,
дэлхийн өнцөг булан бүрд дэлгэрэв. Даяарчлалын түүчээ болсон ДЭФ,
Дэлхийн Банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан
зэрэг байгууллагуудын бодлого ядуурлыг улам ихэсгэж, тэгш бус байдлыг
гааруулж, байгаль орчныг сүйтгэж байгаа нь маргаангүй болсон юм. Дэлхийн
нийгмийн форум яг энэ эсэргүүцлийн давлагаанаас үүссэн бөгөөд хүн
төрөлхтний нийтлэг эрх ашгийг харгалзсан, илүү шударга, ардчилсан
тогтолцоо үүсгэхийг эрмэлздэг байгууллага аж. Зориудаар нэг сард
(ДЭФ-тэй адил) зохиогддог энэхүү чуулга нь улс орнуудын иргэний нийгмийн
байгууллагууд, активистууд, хөдөлгөөнүүд зэргийг цуглуулан төрөл бүрийн
эвслүүд үүсгэж, өнөөгийн үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашгийг
хамгаалсан даяарчлалаас илүү хувилбар бий болгох зорилготой юм.
Өнөө үеийн нэрт эрдэмтэн, улс төр судлаач Ноам Чомски Давосын талаар ингэж бичжээ:"Олон нийтийг төөрөлдүүлэх пропаганда тогтолцоо даяарчлалыг өмчлөн авч, өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалсан эдийн засгийн интегралчлалын тодорхой нэг хэлбэрийг даяарчлал хэмээн ухуулж байна. Энэхүү пропагандын дүрмээр бол хүний хүн шиг амьдрах эрх, байгаль орчныг хамгаалсан хүмүүс шууд даяарчлалын-эсрэг хүчин болж хувирч буй юм. Жишээ болгож даяарчлалын-эсрэг хэмээн цоллогддог Дэлхийн нийгмийн форумыг аваад үзье. Эрүүл ухаанаар харвал дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, мэргэжил салбар болгоны төлөөллийг багтаасан энэхүү чуулган нь даяарчлалын сонгодог хувилбар баймаар юм. Гэтэл, багаар бодоход хүн бүр 40,000$ төлж оролцдог, зөвхөн баян бизнесийнхан, төрийн өндөрлөгүүд зэргийг хамарсан Дэлхийн эдийн засгийн форум гэгч энэ байгууллага даяарчлалын билэг тэмдэг гэж нэрлэгдсээр...”
Ингээд Давосын чуулганы хүрээнд үг дуугүй шахуу хүлээн зөвшөөрөгдсөн 7 домгийг танилцуулъя.
Домог #1 – Ядуусын орлого нэмэгдэж байгаа
Ядуусын орлого нэмэгдэж буй учраас тэгш бус байдал, тэр тусмаа орлогын тэгш бус байдал огт хамаагүй, бидний санаа зовох асуудал биш хэмээн Давосын эдийн засгийн чуулганаас бидэнд ухуулсаар ирсэн билээ. Бодит байдал харин ямар байгаа билээ? Хөгжиж буй орнуудад, ялангуяа Сахарын цөлөөс урагшаа орших Африкийн (Саб Сахарын) улс орнуудад ядуурал улам гаарсаар. Ядуурал, тэгш бус байдал хоёрыг салгаж, огт холбоогүй үзэгдлүүд болгон харуулах нь харин ямар зорилготой вэ? Цөөн тооны хүмүүс өөрийн амьдралын стандартыг бууруулахгүйгээр ядуусыг “энэрч” тэтгэнэ гэсэн үг юм. Энэ нь мэдээж одоо оршиж буй эрх мэдэл, хүчний харьцааг эвдэхгүйгээр асуудлыг шийдэх гэсэн башир арга юм.
"Орлогын болон хэрэглээний тэгш бус байдал гаарсан ямар ч улс орон дундаж орлоготой орны статусаас давж хөгжиж чадсан түүх байдаггүй билээ" - Дэлхийн Банкны тайлан
Домог #2: Чөлөөт зах зээл төрөөс илүү үр ашигтай ажилладаг
“Төрийн өмч нь ус дутаж, шарласан ургамал, хувьчлал харин бороо аж” – Дэлхийн Банкнаас санхүүжүүлсэн дууны хэсгээс
Манай улс төрчид бизнес төрийн сектороос илүү үр ашигтай ажилладаг хэмээн донгодох дуртай. Хувьчлал гэдгийг өнөө үед бүх асуудлыг шийдэх “шидэт саваа”- мэт ойлгох болжээ. Яг ямар судалгаа, баримт дээр үндэслэж иймэрхүү дүгнэлт гаргадаг юм гэж асуух хүн ховор. Бодит байдал дээр хөгжиж буй болон ядуу буурай олон улс орон нийтийн өмчөө хувьчилж, зарахыг нь зарж, эцэс сүүлдээ сүйрлийн байдалд орсон гашуун туршлагатай билээ. Иймэрхүү төөрөгдөл зөвхөн манайд байдаг уу гэвэл бас үгүй юм.
Дэлхийн Банк Танзани улсад хувьчлалын гайхамшгийг магтан дуулсан поп дууг санхүүжүүлсэн тохиолдол хүртэл байдаг аж. Үүний үр дүнд Британийн Сити Уотэр компани Танзанийн олон нийтийн усны аж ахуйг хувьчилж авсан бөгөөд тэр даруйдаа үнээ өсгөж, олон нийтийн эсэргүйцэлтэй тулгарч, тун удалгүй тус орноос хөөгдсөн түүхтэй. Усыг хувьчлах оролдлогууд иймэрхүү гашуун байдлаар дуусаж байсан тул Мали, Гана, Мапуто, Неаполь, Берлин зэрэг газруудад олон нийт ус түгээх үйлчилгээгээ буцааж орон нутгийн эсвэл ашгийн бус байгууллагын мэдэлд авч байжээ. Маш сайн ажилладаг нийтийн компанийн хамгийн тод жишээ бол Шотландын олон нийтийн Скоттиш Уатер юм. Энэхүү байгууллага нь Британийн хамгийн үр ашигтай мөн хямд усыг нийлүүлдэг аж.
Дэлхий даяар төрөөс гадна орон нутгийн засаг захиргаа, хоршооллууд хамгийн чухал нийтийн үйлчилгээнүүдээ гартаа авч буй бөгөөд Германы сэргээгдэх эрчим хүчний салбарын өсөлт гэхэд бага хэмжээний нөхөрлөл, хоршооллуудын үнэмлэхүй оролцоотой явж байна.
Домог #3: Хамгийн хүнд асуудлуудыг шийдэх гол арга бол санхүүгийн зах зээл
Бид банк санхүүгийн эрин үед амьдарч байна. Зах зээлийг, тэр тусмаа банк санхүүгийн салбарын хяналтыг багасгаж, хэт сул тавьбал яадгийг 2008 оны эдийн засгийн хямрал тод томруун харуулсан байлтай. Гэтэл үүнээс сургамж авах нь битгий хэл бүр эсрэгээрээ бидний амьдралын эд эс бүрийг зах зээлийн эргэлтэд оруулах, санхүүчлэх (financialization) үйл явц улам эрчимжсээр. Байгаль, хүрээлэн буй орчныг аврахын тулд түүнийг үнэлж, зах зээлийн эргэлтэд оруулах ёстой гэсэн догма олон улсын санхүүгийн байгууллагууд, байгаль орчны төлөөх бүхий л санаачлагын гол суурь болох төлөвтэй.
Цаг үүрийн өөрчлөлтийг удаашруулахын тулд нүүрстөрөгчийн зах зээл үүсгэх гэсэн оролдлого нь үүний нэг тод жишээ юм. 1997 онд Японы Киото хотод цаг уурын өөрчлөлтийн асуудлаар олон улсын бага хурал болсон бөгөөд эндээс гарсан Киотогийн протоколын зорилго нь 6 төрлийн хүлэмжийн хийн хаягдлыг тэдгээрийн 1990 оны түвшинтэй харьцуулахад 5,2%-аар бууруулах байв. Хүлэмжийн хийн хаягдлыг худалдаалах зах зээлийн аргыг (Emissions Trading Scheme) 2005 оноос хойш ашиглаж ирэв. Энэхүү арга үр дүн өгөөгүйгээр барахгүй нийт хаягдал 1997 оны түвшингээс 50% аар ихэссэн байх жишээтэй (2012 оны байдлаар).
Бодит байдал дээр нүүрстөрөгчийн үнэ хэтэрхий хямд байгаа бөгөөд өнөөгийн хэрэглэгдэж буй механизм (Emissions Trading Scheme) компаниудад улам ихээр хий ялгаруулах шалтаг олгосоор. Цаг үүрийн байдал улам тогтворгүй болж, дундаж температур дээшилсээр байгаа үед спекуляторууд, томоохон компаниуд хийн хаягдлыг худалдаалах зах зээлийг ашиглан мөнгө хийх бас нэг эх үүсвэртэй болов.
Домог #4: Бидэнд эдийн засгийн өсөлтөөс өөр юм хэрэггүй.
Манай эрин үеийн голлох нийгэм эдийн засгийн үзүүлэлт, ухагдахууныг нэрлээд аль гэвэл ДНБ буюу эдийн засгийн өсөлт гэдэгтэй марган хүн гарахгүй болов уу. Өнөөдөр ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах ямарваа нэгэн стратегийн гол зангилаа нь ДНБ, түүний өсөлт дээр тогтдог. Гэвч эдийн засгийн өсөлт нь хөгжил биш юм. Эдийн засаг нь дэлхийд байхгүй хурдтай (17%) өсөөд байхад улс орон маань бодитоор хөгжихгүй, ард иргэд маань улам ядуурсаар байгаа нь үүний тод жишээ биш үү?! Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд бодит нөлөө үзүүлж, тогтвортой, тэнцвэртэй, мөн хүртээмжтэй байх тохиолдолд л утга учиртай болох юм.
Эдийн засгийн өсөлт ихэнх улс оронд огт хүртээмжгүй байгаа явдал Нигер улсын жишээнээс тод харагдана. 2004-өөс 2010 оны хооронд Нигерийн ДНБ дөрөв дахин өссөн боловч ядуурал ганцхан хувь буурчээ. Харин эдийн засгийн өсөлт нь 2001 оноос хойш жилийн 3.9% -тай байсан Балба улсын ядуурлын түвшин харин 2003 оноос 2010 онд илт буурсан үзүүлэлттэй (53%-аас 24% хүртэл) байх жишээтэй. Ийм дүр зураг хөгжингүй орнуудад ч гэсэн ажиглагдсаар. Эдийн засгийн хувьд 20 гаруй жил зогсонги байгаа Япон Улс амьдралын түвшин, нийгмийн тэгш байдлын үзүүлэлтээр үлгэр жишээ байсан хэвээр. Гэтэл Японоос илүү хурдацтай өсөлттэй байсан АНУ-ад боловсрол, эрүүл мэнд, тэгш бус байдал урд хожид байгаагүй тааруу хэмжээнд байна.
Домог #5: Чөлөөт худалдаа хийснээр улс орон бүр хождог
Хүнс болон өргөн хэрэглээний барааны хомсдол, картын барааны дараалал, албан бус эдийн засаг цэцэглэсэн Ардчилсан Солонгосыг бидэнд чөлөөт худалдаанаас татгалзсан орны сонгодог жишээ болгон анхааруулдаг. Гэвч энэ нь маш өрөөсгөл төсөөлөл юм. Чөлөөт худалдааг үг дуугүй шүтэж байсан олон улс орон доройтсон байхад зах зээлээ нээгээгүй газрууд хөгжин цэцэглэсэн түүх элбэг билээ.
Экспортод тулгуурлан хөгжсөн Өмнөд Солонгос, Япон хоёрын жишээг чөлөөт худалдааг ухуулагчид ярих их дуртай байдаг. Хэдий эдгээр улсууд зах зээлээ нээж, татвар, квот, татаасаа багасгасан боловч удаан хугацаанд дотоодын үйлдвэрлэл, газар тариалангаа гаднын өрсөлдөөнөөс хамгаалан, босгож ирсэн байдаг. Харин 1980-аас 1990 ээд онд хэрэгжсэн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрүүдийн хүрээнд зах зээлээ чөлөөлсөн Африк, Латин Америк болон Ази тивийн олон орнууд улс орноо мөлхүүлж орхисон түүхтэй. 1960-аад оноос хойш тогтвортой өсөж байсан Саб-Сахарын орнуудын эдийн засаг 1980-аас 1990 ээд онд бараг зогсолтын байдалд орсон аж. Дэлхийн Банкны “шилдэг сурагч” болох Гана улс 1994 онд “шалгалтаа онц өгч”, дотоодын зах зээлээ тэр чигээр нь нээснийхээ үр дүнд 10 жилийн дотор эдийн засгаа сүйрүүлсэн гашуун туршлагатай билээ.
Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн үр дүнд үндэстэн дамнасан компаниуд хуулийн хүрээнд тусгай эрхтэй болдог аж. Улс хөрөнгө оруулагч хоорондын маргааныг таслах (ISDS) тогтолцооны хүрээнд корпорацууд улс орнуудыг шууд шүүхэд дуудах эрхтэй болдог. ISDS-ын хүрээн дэх маргаан таслах хурлууд нь нууцаар явагддаг төдийгүй, байгаль орчин, ард иргэдээ хамгаалах шийдвэр гаргасан улс орнууд дааж давшгүй өрөнд ордог билээ.
Домог # 6: Тусламж бол хөгжлийн түлхүүр
Хөгжингүй орнуудаас чиглэгдэж буй тусламж үр дүнгээ өгөхгүйгээр тогтохгүй шударга бус байдлыг гааруулж байна. Учир нь хөгжлийн тусламжаас завшиж буй тал нь үндэстэн дамнасан корпорацууд байдаг. Африкт үзүүлдэг тусламж жилийн 30$ орчим тэрбум байхад корпорацын ашиг, өрийн үйлчилгээ, татварын зугталт зэргээс шалгаалан Африкаас жил болгон 190 орчим тэрбум доллар гадагшаа урсдаг аж. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээл зэргийг тооцож үзсэн ч Африкаас жил бүр $60 орчим тэрбум урсан гарсаар. Үүнээс хэн нь хэнийгээ тэжээгээд байна гэдэг асуулт гарах нь дамжиггүй. Энэхүү байдал нь ихэнх тусламж банк, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд зэрэг ашгийн төлөөх компаниудаар дамждаг болсон тогтолцооны хамгийн тод илрэл юм. Тусламжийн мөнгийн тодорхой хувь тухайн улс орны удаан хугацааны хөгжилд бус богино хугацааны ашиг олоход чиглэдэг учир ядуурал бурах биш тансаг зэрэглэлийн байшин, худалдааны төвүүд олширсон тохиолдол олон.
Ийм ч учир сүүлийн хэдэн жилд тусламжид хандах хандлага орвонгоороо эргээд буй юм. 2012 онд Энэтхэгийн сангийн сайд Их Британийн тусламжийг ач холбогдолгүй зүйл хэмээн дүгнэсэн тохиолдол ч бий. Хуучин колони байсан улс орнууд албан есны тусламжийн ногооныг өмнөх нүглийн өр төлөөс, жам ёсны зүйл гэж харах нь элбэг аж.
Домог # 7: Африкт тусламж хэрэгтэй
Африкчуудыг залхуу, арчаагүйдээ ядуу яваа хэмээх үзэл олон улсын тусламжийн хөтөлбөр, хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын амны уншлага шахуу байсаар ирэв. Гэвч асуудал Африкчуудын мөн чанар эсвэл бурханаас өгөгдсөн авьяас чадвараас бус, харин олон улсын эдийн засгийн тогтолцоотой шууд холбоотой юм. Сая сая хүмүүс уух усгүй, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй байгаа нь баялгын тэнцвэргүй хуваарилалтаас үүдэлтэй билээ. Эрх мэдэл, зах зээлийг цөөн хэдэн монополь корпорацууд атгаж буй нь ядуу буурай улс орнуудын тогтвортой хөгжих бололцоог нэг мөсөн үгүй хийж байна. Үүний нэг тод жишээ бол хүнсний хямралын асуудал юм. Хоол хүнсний үйлдвэрлэл, хуваарилалт хэдхэн мега корпорацын хяналтад байдаг бөгөөд үр тарианы 75%, бордооны 55%, хортонтой тэмцэх бодисын 95%-ийг 10-хан том корпорац хянадаг. Баячуудыг хооллох нь ядуусыг хооллохоос үргэлж илүү ашигтай байдаг тул энэ салбарын бүтээгдэхүүний дийлэнх хувь хөгжингүй орны зах зээлд зориулагддаг. Хан боргоцой жимсний салбарын ашгийн 4%-хөн хувь нь хамгийн хүнд хүч хөдөлмөр хийсэн тариаланчдад оногддог гашуун факт бий.
Хөгжиж буй орнуудын хувьд өнөөгийн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын тогтолцооноос гарахгүйгээр, неолиберал даярчалаас ухрахгүйгээр улс орноо өөд нь татах ямар ч бодит боломж байхгүй дээр дурдсан 7 домог харуулж байна.
Орчуулж, эмхтгэсэн Ж.Санчир

Thursday, August 11, 2016
Observations about narrative discontinuity and self-consciousness in Fellini's 8 1/2.
Most films take objective
narration as a basis
from which subjective depth is
explored. Fellini’s 81/2 mixes objectivity and subjectivity in more complex ways.
In fact “Fellini was able to extend his symbolisms into a narrative that
alternates between the exterior and interior worlds of the protagonist Guido
without warning, presenting an integrated reality of past and present -- even
the future, perhaps -- but within the usual beginning, middle and end narrative
structure.” (Bordwell,
Thompson) Here the structuring of
events is not just a
matter of what action takes place in the plot. The
internal logic of the narrative is more important than what viewers like to
construct chronologically.
The superficial narrative structure “concerns itself with pre-production stage of a film that is abandoned before shooting starts. The director is at a medical spa hotel trying to work out the script for his
next movie – a sci-fi tale.
At the hotel, he is
confronted with a series of encounters
of a personal and
professional nature. With
him is his writer,
consistently scolding him. Later he is joined by his mistress as well as his producer and entourage. His wife
arrives and finds about the
mistress. His mental state detoriates up to the point where he loses all
interest. These events are directly presented to us in the plot. However this sequence of events would be totally insufficient to present
us Guido’s mental subjectivity. Therefore different flashbacks, fantasies,
hallucinations and dreams are included to guide us to the depths of our
protagonists mind.
Popularity
of 8 ½ stems from the fact that it doesn’t follow the conventions of the
classical Hollywood cinema. It doesn’t try to conceal the act of
filmmaking itself by
presenting a highly self-conscious examination of cinematic and
narrative technique. “In
classical Hollywood movie time is subordinated to the cause–effect chain in a
host of ways.” (Bordwell,
Thompson) The plot will omit significant durations in order to show only
events of causal importance.
But here we have nothing of that type. We can probably cut and paste different
flashbacks without ruining the whole thing. Most crucially, fantasy
sequences give us
information about Guido’s
traits, fears, and obsessions
which partly coincide with Fellini’s traits. Therefore we are obliged to infer
most of what Fellini is constructing through assumption and imagination.
Us,
viewers look for cause and effect in any
type of events, be it real or imaginary, film or music. In most movies character is the main causal
factor in the overall story. 8 ½ is no exception to this, but with a “little”
nuance. Flashbacks usually present us with objective
narration. “They are
usually motivated as mental subjectivity, since the events we see are triggered
by a character’s recalling the past.” (Bordwell, Thompson) However we are unsure about objectivity of most
flashbacks and flash-forwards presented in 8 1/2.
The film opens in a dream sequence as the
director suffers claustrophobia in a traffic-jammed car while passengers in other cars impassively watch the process or look away. Guido floats
high into the sky and when we look down a man is holding a kite-rope
attached to Guido’s leg.
In
many movies “causal motivation often involves the planting of
information in advance of a scene.” (Bordwell, Thompson) Fellini suggests straight away that he along with us will embark
on a journey with a man
who has been trying to escape
slow death and stagnation he feels himself to be in.
We infer that causal chain here is investigation of a specific object
or attainment of a goal, but some kind of revelation or enlightenment. Similar to this the
film plays with viewer
expectations from the start. Guido,
staying in a line to
get some mineral water,
sees a beautiful lady. Viewers
are intrigued by the woman. Guido is as well. He walks towards her, and she disappears right away.
First scene
is clearly distinguishable as a fantasy because in a subsequent scene Guido
wakes up from his dream. However, succeeding scenes blur the line between
reality and fiction to such an extent that we stop trying to decipher these
distinctions. The apogee of this wishful thinking is the harem scene
where Guido rules a house occupied by all of the women he met, loved, desired in his life. This alternate world is a pure invention which seem like a nondiegetic
material. On the other hand these fantasies are part of the whole narrative fabric.
In
one of the flashbacks he sees himself in his childhood. He remembers hurtful experiences with catholic priests which probably mirrors Fellini’s
childhood. This is probably the earliest story event of which we learn from flashbacks. The story goes beyond the plot in suggesting some
diegetic events that we never witness. We infer that little Guido was raised through a
strict and unforgiving Catholic upbringing. We also learn that his mother was
devoutly religious woman and attending church was a duty - a dreadful
experience for young Guido. Catholic dogmatism towards sexuality and self
expression is what shapes his youth as well as his subsequent future. Guido’s recollections
of his sexual education
are cast as a parallel to his encounters
with his mistress. Moreover we
deduct that his promiscuous lifestyle stems in part as a reaction to stifling
childhood education.
As
I have mentioned previously the basic narrative structure is presented in a
chronological order filled
with flashbacks, dreams, and fantasies. However, the dream world of reality
and fantasy which merges the
past, the future, and the present all at once robs us of the possibility of constructing a temporal relationship of
story events. Guido sees everything through his own rose tented glasses. Sometimes he consciously manipulates
his imagination through half fantasies and half recollections. In a
dream his mother kisses him on the mouth and when she pulls her head away, it is his wife. When his writer
talks too much, the he irritatingly lifts a finger
in command, two people
suddenly appear and hang
him right away. These fantasies completely blur the
line between reality and dreams, diegetic and nondiegetic materials. The
present, the past, and fantasies
are mixed beyond comprehension. He
is incapable to leave this world he has created for himself. Thus, structure of his mind, its
classifications and categorizations - the internal logic of his imagination –
is much more relevant here.
In one of
his childhood visions,
we see him in his
family's house, being
washed and carried off to bed in clean sheets in his nurses' arms. We see that he’s been spoiled by women
since his childhood. We
understand that his self-importance and egotism prevents him from connecting
with anyone and will doom him eventually.
Along with
flashbacks there a extensive use of parallelisms here. There are four main archetypes
of women in Guido’s life. Two are with him – his wife and mistress. His wife is
chic and intellectual as opposed to his mistress who is simple and fun. Former
provides stability while the latter gives warmth. Third one is in a memory while
the other is a wishful imagination until her appearance in the latter part of
the movie.
Guido's mistress, Carla, is comparable to La Saraghina. Carla
emits many of the
characteristics attributed to La Saraghina such as openness, sexuality, lack of guilt and shame. As it was 30
something years ago this tempts Guido in his adult life. Appearing to Guido only through fantasy for most of the film is his ideal
woman, who is embodied by young actress who is calm, beautiful, warm, and uncritical. She provides pleasure
without any responsibility from his side. She serves
Guido’s every desire – a “perfect”
woman. When he finally meets her she is nothing like he had imagined.
At
the end of the movie there is a press conference
after which Guido gives
up on his film and decides to commit suicide.Crawling under the table where he was sitting, like we saw him do in a one childhood memory
sequence, Guido pulls a handgun out of his pocket. This parallelism from different parts of his
life reminds us about his lifelong urge to escape from judgement and
confinement. After that Guido looks out from his car and we see that his car’s windows are
open unlike the opening
sequence. Now Guido is more receptive and open to the possibilities of real
freedom.
Here is a film centered around one persons imagination. At first Guido seems like a character narrator but that quickly escapes the movie. He is a
very unreliable narrator, but we have no one else. The film is feels like a free description
of human consciousness
as well as its sub-consciousness.
It might be directors or Guido’s or maybe of both. Pure realism tries to convey
reality objectively by presenting only events that seem “certain” and “real”. But how
much can we gather from events by looking from outside? Can we remove all
artifice from events to create a realistic portrait? Most of our reality is
pretty subjective and we construct our memories by in a bounded, limited way. We
compare, we contrast, and we infer things. However, there are no objective
standards to compare. The
difference between subjectivity and
objectivity is extremely
difficult to portray, even difficult to understand. Fellini doesn’t care
about events; he cares only about Guido’s mind. It is done without the use of a very common technique - a
voice narration. The whole
variety of images,
sounds, and emotions are being used to substitute a narrator.
In classical Hollywood movie the filmmaker tries to resolve all of the issues at the close unlike 8 ½ which has a
relatively open,
less satisfactory ending. In a romantic imagination Guido is able to
get all the people he knows
onto a rocket launching pad. We see the biggest piece of symbolism here embodied by the massive
structure which brings
the imagery of the Biblical Tower of Babel - mankind’s and
Guido’s opportunity to
escape this place called earth. After
abandoning the pad,
they all join hands,
forming a large circle. Guido joins hands with his wife and they together join the circle. The circle could symbolize his resignation or
his realization that
problems need not to be solved
all the time.
"Happiness," Guido muses late in the film,
"consists of being able to tell the truth without hurting anyone." That
virtue eludes Guido's
writer, who tells the him
his film is "a series of complete senseless episodes," and
"doesn't have the advantage of the avant-garde films, although it has all
of the drawbacks." In the end Guido as a character has not changed much nor showed any signs of
emotional breakthrough . This contradicts the traditional concept of a
story.
If the mark of modernism in art is “self-consciousness or self-reference,
that run across all the novelties in the arts and the disciplines” (Everdell, William), 8½
goes beyond any movie I’ve
seen in retrospection
and reflexivity. Seems
like the film that is being made in 8½ is 8½ itself. Scenes with
the screen tests are for roles in the film are the strongest indicators of this hypothesis. We perceive stories
with start and conclusion only by cutting it out of temporal and causal
structure. That way we construct meaning and causation. By rejecting this traditional narrative structure of Hollywood films, Fellini
makes “8 ½” practically inseparable
from his reality.
Bibliography:
Bordwell,
Thompson - Film Art, An Introduction,
2008
Everdell, William - The First Moderns: Profiles in the Origin of
Twentieth-Century Thought, 1997
Subscribe to:
Posts (Atom)