Буддийн номлолд энэхүү
орчлон ертөнц таван мөчлөгөөс тогтдог
хэмээн үздэг. Хамгийн доод гурван түвшин
нь тамын (тогтоон барьж болшгүй уур
хилэн ба айдас), өлсгөлөнгийн (залагдахгүй
тачаал болон сонирхол) , амьтны 3 хүрээ
байна.
“Өлсгөлөн сүнс”
хэмээх мөчлөг том хоосон гэдэстэй,
хатангир хүзүүтэй, жижигхэн амтай амьтны
дүрсээр илэрхийлэгддэг. Эд хаа газар
хэсүүчлэн явж хоосон гэдсээ дүүргэхийг
хичээдэг боловч гэдэс нь сунадаг
учраас хэзээ ч “өлсгөлөнгөө” хангаж
эс чадна.
Бид бүгд эд юмсыг аз
жаргал, амжилт хийгээд бүхий л үнэт
зүйлсийнхээ хэмжүүр болгон, хүсэл
шуналдаа захирагдсан өнөө үед, мөн
чанарын хувьд “өлсгөлөн сүнснээс”
ялгаагүй болсон мэт байна. Архи, тамхи,
мөрийтэй тоглоом, хоол, хувцас, мөнгө,
хийрхэл – энэ бүх хийсвэр ба бодит
зүйлүүдэд донтох нь гаднын нөлөөнөөс
үүдсэн дотоод хямралын илрэл болохоос
бодит өвчин биш юм. Бүх хүний дотор
“Өлсгөлөн сүнс” оршдог боловч, хэт
донтсон үед “Өлсгөлөн сүнс” тухайн
хүний бие сэтгэлийг бүхэлдэнэ эзэмдэнэ.
Яаасан их хувьсгал хийдэг золиг вэ. |
Бүх юмыг шахуу эргэлтэд оруулдаг капитализмын энэ өвөрмөц чанар өнгөц харахад мөнхийн хөдөлгүүр мэт боловч, ямарваа нэгэн паразит эргэн тойрондоо орших бүх биетийг устгаж дууссанаар өөрийн амьдарч буй орчныг үгүй хийдэг нь жам юм. Байгаль дэлхий, ирээдүй хойч үе ээ аварч чадах уу гэдэг харин одоохондоо бидний гарт байх шиг байна.